Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр зам тээврийн ослоор 7 хүн амиа алджээ!

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ. Амиа алдагсдын дунд 6 настай, 13 настай хоёр хүүхэд байна.

Сэрэмжлүүлэг

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

2020.05.20-ны өдөр гарсан зам тээврийн ноцтой ослууд:

  1. 08:30 цагийн орчимд ХУД -ийн 3 дугаар хороо “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай.эрэгтэй, Э-г мөргөж амь насыг нь хохироожээ.
  2. 20:30 цагийн орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг “Ахитын давааны ар” гэх газар /сумын төвөөс хойш 50км/ шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай.эрэгтэй, О-гийн амь нас хохирсон.  
  3. 20:00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум “Загастайн даваа” гэх газар /сумын төвөөс урагш 18км/ шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72 настай.эмэгтэй, С, 13 настай.эрэгтэй, Б-гийн амь насыг хохироосон.  
  4. 20:15 цагийн орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газар /сумын төвөөс баруун урагш 12км/ асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай, эмэгтэй Ц, 6 настай.эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын гурван хүний амь нас хохирчээ.
 
 
 

Осол хэргийг шалгах ажил үргэлжилж байна гэж ТЦА-наас мэдээллээ.