2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
12°
09:00
S30
14°
10:00
S30
16°

Кембриджийн их сургуулийн бүх лекц 2021 оны зун хүртэл цахимаар орно

ikon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг

Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авна. Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэжээ.

Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль энэ семестрт кампусаа хааж, их сургуулийн багш нар 3 дугаар сараас хойш цахимаар хичээлээ зааж, шалгалтаа авч байгаа юм байна.

Манчестерийн их сургууль ч ирэх семистрийн хичээлийг цахимаар орох болсноо мэдэгдсэн байна.

Их сургуулиуд хичээлээ цахимаар орсон ч сургалтын төлбөрөө бүтнээр авах магадлалтай тул оюутнуудын эрх ашгийг хамгаалагчид энэ долоо хоногийн эхэнд Английн их сургуулиуд намар хичээл орохоос өмнө хичээлээ ямар хэлбэрээр орох талаар оюутнуудад “тодорхой” хариу өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /bbc.com/




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x