Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Хоттойгоо селфидье” дуусахад дөрөв хоног үлдлээ

ikon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас зарласан. 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй эл уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ. 
Хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг  өөрийнхөө зурагтай хамт селфидэж, сонирхсон хүн бүр тус уралдаанд оролцох боломжтрй. Уралдааны хугацаа дуусах гэж байгаа тул Их хотын иргэд Та бүхэн идэвхтэй оролцоорой.

Бүтээлийг photo@mopa.mn хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаарын утсаар өгнө.  Бүтээл хүлээж авах хугацаа энэ сарын 25-ны өдрийн 23:00 цагт дуусна.

Шагналын сан:

1-р байр: 1.500.000₮
2-р байр: 1.000.000₮
3-р байр: 500.000₮.

 

 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ