• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

УДШ-ийн зүгээс шүүгчдийн зөвлөгөөн яаралтай хуралдуулж, Ерөнхий шүүгчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэв

ikon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав.

Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн, бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа шүүгч орлоно.

Улсын дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн яаралтай хуралдаж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэв.

Мэдээний дүрсийг эндээс үзнэ үү

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
basca feiza [216.240.89.20] 2020/5/23
сайн байцгаана уу? Би өөрийгөө шоолж үхэтлээ инээлээ. Учир нь, энэхүү мэдээллийг уншиж дуулах гээд дарахаасаа өмнө ханад буй хөрөг зургийг #юун бүсгүй хүний зураг тавьчихсан юм болоо# гээд, манайд чинь засаг хууль, цаазаар "цоорч гараад Монголчууддаа үнэлэгдсэн хүндтэй бүсгүй хэн билээ" гэхчлэн #үхэтлээ гайхаад#, харахаар энгэр цээж нь яах аргагүй Бүсгүй хүний энгэр цээж шиг харагдаад. Бүүр гайхаад, мэдээлэл рүүгээ орчихоод хартал дээлний өврийн нугалаасыг нь л #Бүсгүй хүний энгэр цээж болгож хараад байснаа# мэдэж аваад өөрийгөө шоолж үхэтлээ инээвштээ.
0 | 0 Хариулах
Зочин [217.6.171.138] 2020/5/22
BUGD BIZDAAANUUD
0 | 0 Хариулах
Зочин [202.72.245.122] 2020/5/21
үнэхээр шүүхийг өмнөх төрийн тэргүүнүүдэд худалгдсан гэж үзэж байгаа бүх Ерөнхийлөгчийн үед байсан шүүгчийг нь еранхийгөөр томилох хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд л хаа нэг гар гараад ирвэл өмнөх ерөнхий өгсөн даалгаврыг биелүүлэгүйн улмаас чөлөөлөгджээ л гэж харахаар байна.
1 | 1 Хариулах
Зочин [86.107.104.6] 2020/5/21
Malnuudaaa shuuhiin buheld n samarch bn. Odoo uldseng ntr gj bitgiii hutsaad soliorood bgaach. Huuli durem juramtai uls shuu. Erunhiilugch tomilood l erunhiilugch tudgelzuuled l, duraaraa durgij bn. Daalgavar bieluulehgui bol damrataldag, alban tushaalig n bulaadag. Esuul uuriinhuu hunii tavidag. Shuuh erh medel dutagdaltai um ih baigaa. Gehdee neg hunii gart buh erhiig ugsnuuur dordnu ghees deerdehgui. Umand sudalgaatai, hariutslagatai handaj, setgel hudlul bus saruul uhaanaar tungaaaj uz. Bid iim sul doroi, medleggui bga bolohooor zalitai, erket humuus bidniig udirdaad bn.
2 | 0 Хариулах
Зочин [86.107.104.10] 2020/5/21
Улс төрчид шүүхээр тоглож, шүүхийг атгаж бүх томилгоог өөрсдөө хийж, сахилгын хороо гэдгийг өөрсдөө байгуулж, өөрсдөө гишүүдийг томилж байхад шүүхийг шударга болгож байна гэж хошгироод л байдаг. Ингэж Худлаа цээжээ балбасан боловсролгүй мал гарт шүүхийг өгч болохгүй бид л хохирно.
4 | 0 Хариулах
Зочин [202.72.245.122] 2020/5/21
Ерөнхийлөгч Х. Баттулга шүүгчдийг ном ёсоор нь ажил хийх боломжгүй болгох гэж байна. Дарамт шахалт бна уу, үнэхээр хуул; бус юм шаардаад энэнтэй эвлэрч чадахгүй байгаадаа ажилаа өгч бнуу? Хүмүүсээ энэ бол инээдэм болгох юм огтхон ч биш. Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийг ингэж хянаж байгаа тохиолдол ирээдүйд таныг М.Энхсайхан шиг хувь хүлээж байна гэсэн үг.
10 | 2 Хариулах
Зочин [202.9.46.20] 2020/5/21
Баасан авгай, шар Уянга нтр гээд ерөнхий шүүгчийн ажлыг өлхөн хийчихэх хүмүүс захаас аваад л байна.
0 | 6 Хариулах
Зочин [64.119.27.165] 2020/5/21
Яг одоогоор дээд шүүхэд eрөнхий хийчих хүн ёстой байхгүй ш дээ!!!
3 | 6 Хариулах
Зочин [66.181.179.170] 2020/5/21
Нарангэрэл гуайг тавичих.
0 | 3 Хариулах