2018 оны 11 сарын 16
Зорилтот бүлгийн мөнгөнд гар дүрсэн өндөр албан тушаалтнуудаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг ялгахын тулд “жинхэнэ эзэд” гэж нэрлэх хэрэг гарах нь. Одоогийн нөхцөл байдлаас харвал төсвөөс хуваарилсан мөнгөнөөс “жинхэнэ эзэд” нь бараг “амсаагүй” бололтой. Учир нь ЖДҮХС-гаас зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн 1,000 гаруй материалын 130 гаруй нь төрийн албан тушаалтнуудын хамсаатанд очсон байх магадлалтай. Харин зээл авч чадаагүй үйлдвэрлэгчдийн 800 гаруй материалын учир явдал, зангилааг тайлахаар АТГ ажиллаж эхлээд байна.