Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: УИХ-ын гишүүд ЖДҮХСанд хэрхэн нөлөөлдөг вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд УИХ-ын гишүүд хэрхэн нөлөөлөхийг оролддог талаарх хэдэн албан бичгийг танилцуулж байна. Угтаа ЖДҮХС нь өөрөө зээл олгох компанийг сонгон шалгаруулах дүрэм журамтай. 

Харин УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойргийн төлөөллөө дэмжих гэж дараах нөлөөллийг хийдэг байна. 

Үндсэн хуулийн 23.1.-т зааснаар "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг бөгөөд ийнхүү зөвхөн өөрийн сонгогдсон тойргийнхондоо илүү хандах нь төсвийн зарцуулалтыг тарамдуулах, "гишүүний мөнгө", Сангийн сайд, Засгийн газрыг дарамтлах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгодог билээ.