Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү: Би дүүгийнхээ ЖДҮХС-гаас авсан зээлийг нь төлчихнө. Бас дүүдээ хоёр тэрбум төгрөг өгнө

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс сэтгүүлчид дүүгийнх нь компани ЖДҮХС-аас авсан зээлээ хэзээ төлөхийг тодруулжээ.

Уг асуултад гишүүн "Би дүүгийнхээ зээлийг төлчихнө. Бас дүүдээ "Хоёр тэрбум төгрөг өгнө. Наад төсөл чинь хэрэгжээд жилдээ 2-3 тэрбум төгрөгийг Монгол Улсад оруулж ирэх юм байна. Тиймээс ах нь дэмжье. Хүүгүй өгнө өө" гээд хэлчихсэн байгаа. Тийм учраас та бүхэн тайван байцгаа.

Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг байдаг. Би хажуудаа ямар эрдэнэ байгааг мэдээгүй байж. Дүү маань болохоор "Чи чадах юм уу" гэсэн нүдээр хардаг. Тиймээс анхааралтайгаар хийх гэж байгаа зүйлийг нь үзлээ. Ер нь хүн өөрийнхөө хүнийг "Байж бай" гэчихээд шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд явдаг. Тийм учраас хажуудах аа анзаарч баймаар юм байна" хэмээн хариулав.

Видеог NTV мэдээ фэйсбүүк хуудсаас оруулав.

https://www.facebook.com/NTVNewsMN/videos/199827464285274/