iKon.mn сайтын баруун дээд талын буланд яг одоо бидний амьсгалж буй агаарын чанарын индексийг харуулж байгаа юм.
Нийт 11 байршил дахь агаарын чанарын үзүүлэлтийг бид Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын 30 минут тутмын шинэчлэлтэй мэдээллээс харуулж байна.
Агаарын чанарын индекс 501 -с дээш үзүүлэлт рүү орвол МАШ ИХ БОХИРДОЛТОЙ гэсэн ангилал руу орж байна.
Тэгвэл маш их бохирдолтой ангилалд яг одоо МҮОНРТ, 100 айл, Баянхошуу орчим хамрагдаж байгааг та доорх тоонууд дээр хулганаа байрлуулж хараарай.
Дээрх үзүүлэлтүүд ямар утгыг үзүүлж байгааг та тайлбараас харна уу.
0-50 ЦЭВЭР
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй
51-100 ХЭВИЙН
Агаарын чанар шаардлага хангах боловч, зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болно. Тухайлбал: Озон, нарийн ширхэглэгт тоосонцорын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
101 - 250 БАГА ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ
Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Энэ үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд, гадаад биеийн хүчний ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс(тухайлбал автозам) хол байх хэрэгтэй.
251 - 400 ДУНД ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ
Нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаад биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхий, Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.
401-500 ИХ БОХИРДОЛТОЙ
Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ.
Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтанд байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.
501+ МАШ ИХ БОХИРДОЛТОЙ
Удаан хугацаагар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (авто зам) хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай гэжээ.
Дээрх тайлбараас үзвэл яг одоогийн байдлаар Баянхошуу орчмын агаарын чанарын индекс 2,323 буюу МАШ ИХ БОХИРДОЛТОЙ АНГИЛЛААС 4.6 ДАХИН ИХ БАЙНА. 2,323 гэх индексийг чухам ямар ангилалд тооцох бол?
Тайлбар мэдээллийн эх сурвалж : Agaar.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!