Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай хэлэлцэх байв.
Гэвч Байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Энэ талаар Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга А.Бакейгаас тодруулахад "Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэлэлцэх асуудлын талаар санал ирүүлээгүй учир Байнгын хороо хуралдаагүй" гэлээ.
СЕХ-ноос саналаа ирүүлбэл үдээс хойш тус Байнгын хороо хуралдах юм байна.
Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцвэл сонгуулийн тойрог, мандатын тоо тодорхой болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!