Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Уянга гишүүний намд УИХ-ын гишүүн Л.Цог нэгджээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан талаараа УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Цог намд нь нэгдэж байгаа талаар ярилаа.

Тэрбээр "Манай нам дөнгөж шинээр байгуулагдаж байгаа нам. Одоогоор албан тушаал хуваарилалт хийгээгүй. Л.Цог даргыг УИХ-ын дэд даргын хувьд, Үндсэн хуулийг өөрчлөхөд оролцож байсан нөлөө бүхий гишүүний хувьд, ахмад хүний хувьд манай намын Бодлогын зөвлөлд орж ажиллаачээ гэсэн хүсэлт тавьсан.

Л.Цог дарга маань хүлээн зөвшөөрсөн байгаа. Манай Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Бодлогын зөвлөл нь гишүүдээс гадна нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид, эрдэмтдээс бүрдэнэ." гэв.

Ийнхүү "Шударга ёс эвсэл"-ийн бүлгээс гараад байсан хоёр гишүүн Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намд нэгдлээ.