Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Л.Цог, Г. Уянга нар "Шударга ёс эвсэл"-ийн бүлгээс гарсныг мэдэгдлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Л.Цог, Г.Уянга нар "Шударга ёс эвсэл"-ийн бүлгээс гарсныг УИХ-ын дарга З.Энхболд албан ёсоор мэдэгдлээ. 

З.Энхболд "УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” -ийн бүлгээс “Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга нар 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарсанаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн тул УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан болохыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12-т заасны дагуу үүгээр мэдэгдэж байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга нараас бүлэгтээ ирүүлсэн албан бичгийг хавсаргав. Бүлгийн дарга Н.Батцэрэг” гэсэн албан бичиг ирүүлснийг нийт гишүүдэд уншиж сонсгов. 

Энэхүү албан бичгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор эдгээр гишүүд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаа юм.