Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадны иргэдэд өршөөл энэрлийн гараа сунгаж, дотоодын иргэдээ лантууддаг засаг төр байж болохгүй"

ikon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын саналыг хэлэлцэх тухай гэсэн нь анхаарал татсан сэдэв болоод байна.  Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр /2016.05.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга "Компанийн гүйцэтгэх захирлыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөсөөр байтал өрөө төлөхгүй бултаж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох, Ерөнхийлөгч ҮХ зөрчсөн эсэх талаар УИХ-аар дамжуулан цэцэд хандаж байна.

Татвар төлөхөөс зайлсхийсэн иргэн болгон өршөөгдөөгүй байхад өршөөгдсөн гадны иргэн өрөө төлөхөөс зайлсхийж байгаа нь Монгол Улсын хууль, төрийг гишгэлж буй хэрэг.  Ингэж өөрөө өөрийгөө доромжлуулах, дэвсүүлэх хэрэг хийж байгаа нь эмгэнэлтэй байна.

Хэрвээ татвараа төлөхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ хэлэлцэх ёстой.

Гадны иргэдэд өршөөл энэрлийн гараа сунгаж, дотоодын иргэдээ лантууддаг ийм засаг төр байж болохгүй." гэлээ.