Амарааг харамсахад хүргэсэн ДОЛОО хэн бэ?
Нийтлэгдээд 24 цаг ч болоогүй байхад “Амараагийн харамсал” нэртэй бичлэг 13 мянган үзэгчид хүрсэн байна. Хэсэг хугацааны дараа ороход л үзэгчдийн тоо нэмэгдсээр байгааг харах болно.
Тэгвэл ардчиллыг “магтаж” явсан Амараа яагаад харамсахад хүрэв? Түүний хэлсэн үгэнд түүнийг харамсуулсан долоон субъект байна.
Ингээд Монголчуудын дунд трэнд болоод буй бичлэгийн агуулгыг задалцгаая.
Ардчилсан "ах нар"
Амараагийн харамсалд Ардчилсан нам хамгийн их буруутай бололтой. Бичлэг дээр Ардчилсан намын лого, уриа харагдаж байгаа нь үүнийг нотолж байна. Мөн тэрбээр Ардчилсан намын дотоод зөрчил тэмцэлд харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Гэхдээ үүнд дан ганц энэ намынхан бус цөөн тоотой хэдэн ах нар байгааг харж болно.
Итгэж явсан ах С.Баярцогт
“Оффшор” гэдэг үгийг нэрнээсээ салгахад тун хэцүү болсон С.Баярцогтын асуудал энд ахин сөхөгдлөө. Амараагийн итгэж явсан ах эх орноо Хятадын Монгол болгосон тухай хэлэв.
С.Баярцогтоос салахаа байсан “цол гуншин” ганц үгээр дуусахгүй нь. Энэ чинь юу болж байна аа?
Ч. Сайханбилэг, Ц. Элбэгдорж, Н. Алтанхуяг
Ардчилсан ах нарын нэрийг дурдаагүй ч бичлэгний ард яваа дүрс хэн гэдгийг илтгэх шиг. Амарааг “би юу хийчихэв ээ?” хэмээн харамсахад хүргэсэн эрхмүүд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар бололтой.
Арван хэдхэн гэр бүл
Монголын болж бүтэхгүй юм бүхэнд буруутай арван хэдхэн гэр бүл байдаг гэж ярьдаг хүмүүс олон бий. Ялангуяа улс төрчид тэдний тухай ярьдаг ч хэн гэдэг нь одоо болтол тодорхойгүй?
Энэ хэдэн гэр бүлийн хэрэг ахиад л мандав. Ард түмний баялаг гэхдээ арай ч бас эдний үүц болчихоогүй гэж найдъя.
Цагдаа үнэнийг биш эрх мэдэлтнийг хамгаалдаг болсон уу?
“Болсон” гэж Амараа хариулав. “Хэн ч үнэнийг хэлэхээ больж, хэлбэл шууд шоронд явдаг болж” хэмээн нэмж хариулав.
Амараа бол жүжигчин хүн. Тэр ажлаа л хийсэн. Харин энэ сурталчилгааг хэн захиалж хийлгэв гэдэг асуултад хариулахад амархан болжээ. Сөрөг хүчин үү? Үгүй гэвэл сүүлийн үед энэ "долоо"-гийн эсрэг хамгийн их тэмцэж байгаа "маш том бүлэглэл" байж болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
