Органик хүнсний тухай хуулиар зохицуулсан ГОЛ АСУУДЛУУД
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75.8 хувийн саналаар дэмжсэнээр батлагдлаа.
Хуулийн төслийн хамрах хүрээг органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарахаар тодорхойлсон.
Органик хүнсний тухай хуулиар зохицуулсан зарчмын гол асуудлууд:
а) Монгол улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага,
б) Монгол улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага,
в) үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулж, энэ талаар холбогдох байгуулллагад мэдээлэхээр үүрэгжүүлэв. Мөн баталгаажуулалтын байгууллагын эрх үүрэг, хариуцлагыг хуульчилж өгөв. Органик үйлдвэрлэлийн болон органик хүнсний баталгаажуулалтад аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр хамрагдах бөгөөд баталгаажуулалтын зардлыг үйлдвэрлэгч өөрөө хариуцах тул улсын төсөвт ачаалал үүсэхгүй.
Харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан байгальтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжлалт, арга технологи зонхилсон манай улсын хувьд олон улсын жишгийн дагуу органик хүнсийг үйлдвэрлэж, баталгаажуулан, тогтсон шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргаснаар малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хэрэглэгчийг хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх боломжийг бүрдүүлэх, хүнсний тэжээллэг чанар дээшилж, улмаар хүн амын эрүүл мэнд сайжрах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь бэлтгэгдэх, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ХХААЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
