Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Дүнжингарав-2016” уралдаан ЦУЦЛАГДААГҮЙ гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 28-нд /Ням гарагт/ Хурдан морины “Дүнжингарав-2016” уралдааныг Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан тус уралдааныг эсэргүүцсэн хүүхдийн эрхийг хамгаалах зарим байгууллага хэвлэлийн хурал хийж байсан. 

Тиймээс “Дүнжингарав-2016" уралдааныг зохион байгуулах шийдвэр цуцлагдсан эсэх талаар холбогдох газруудаас тодруулж асуулаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба: Хурдан морины уралдаан цуцлагдсан шийд Засгийн газраас гараагүй.
ММСУХ-Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо: "Дүнжингарав 2016" уралдаан цуцлагдаагүй. Засгийн газрын шийдвэрийн дагуу болно гэв.

"Дүнжингарав-2016" Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны хөтөлбөр

/2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр/

07.00 цаг Эрлийз дээд нас мордох
08.30 цаг Эрлийз дээд нас гараанаас гарч уралдах
09.00 цаг Эрлийз дээд нас барианд орох
09.00 цаг Азарга мордох
11.00 цаг Азарга гараанаас гарч уралдах
11.З0 цаг Азарга барианд орох
11.40 цаг “Дүнжингарав-2016” төвийн бүсийн уралдааны нээлт Урлагийн тоглолт
12.00 цаг Их насны морь мордох
12.30 цаг Их насны морь гараанаас гарч уралдах
14.00 цаг Их насны морь барианд орох
14.30 цаг Соёолон насны морь мордох
16.30 цаг Соёолон насны морь гараанаас гарч уралдах
17.00 цаг Соёолон насны морь барианд орох
17.30 цаг Цоллох, бай шагнал гардуулах    

Жич: Бүртгэл 2016 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын дунд сургууль дээр явагдана. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Цагаан хөтөлд бүртгэх ба тухайн нас мордохоос 2 цагийн өмнө бүртгэлийг хаана.