Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Авирмэд: Дүнжингарав уралдааныг ЭСЭРГҮҮЦЭЖ байна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хурдан морины "Дүнжингарав-2016" уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа талаар Монголын Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус холбооны дарга Д.Авирмэд хэлэхдээ "Монголын Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо-г 10 гаруй байгууллагууд хамтарч байгуулсан.

Манай холбооны гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах явдал юм.

Бид энэ сарын 28-нд Төв аймагт болох хурдан морины "Дүнжингарав-2016" уралдаан, ирэх сард "Их хурд" уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцэж байна.

Яагаад гэвэл дээрх морин уралдаанууд нь хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг учир.

Мэдээж Монголын нэгэн соёлыг харуулах зорилготой уралдааныг бид эсэргүүцэж байгаа юм биш.

Гэвч сүүлийн үед соёлын уралдаан гэхээс илүү арилжааны уралдаан болж хувирлаа.

Хүний эрхийн комисс, Монголын хуульчдын холбооноос гаргасан судалгаагаар "Өвлийн хурдан морины уралдаан нь хүүхдийн эрхийг хамгийн ихээр зөрчдөг" гэж үзсэн. Түүнчлэн жилд 300 гаруй хүүхэд гэмтэж, амь насаа алдаж байна.

Өвлийн уралдаануудад оролцож байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хянадаг байгууллага, хамгаалдаг хууль, зарчим гэж БАЙХГҮЙ.

Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй Хүүхдийн төлөө үндэсний газар энэ асуудлыг анхаарахгүй байгаа учир бид ХОРИГЛОХ, ЭСЭРГҮҮЦЭХ арга хэмжээг цаашид авах болно.

Маргааш гэхэд ЗГ болон холбогдох хүмүүст албан шаардлагаа хүргүүлнэ" гэлээ.