Дэлхийн Эв Нэгдлийн сүм буюу Мүүний сүм дор нэгдсэн 3,000 гаруй хос өнөөдөр зэрэг хуримаа хийж байна. Эдгээр хос нь дэлхийн 62 орноос иржээ.
Масс хурим Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрлах Гапён хэмээх газар Эв Нэгдлийн сүмийн зохион байгуулалтан дор болж байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь хосууд бие биенийгээ хурим болохоос хэдхэн хоногийн өмнө харцгаасан явдал юм. Тус сүмийн зохион байгуулдаг энэхүү масс хурим нь 1960-иад оноос үүдэлтэй.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!