ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

2015 оны Наадмын рейтинг – Аль ТВ суваг эрэлттэй байв?

ikon.mn
2015 оны 7 сарын 21
iKon.MN
 

Улаанбаатар хотын хэмжээнд Телевиз Үзэлтийн Судалгаа явуулж буй “Максима Медиа” компанийн судалгаанд үндэслэн Үндэсний их баяр наадмаар ТВ сувгуудын үзэлтийг сурвалжиллаа.

 

Тус компани нь Английн “Кантар Медиа” компаний пиплметр технологиор Монгол улсад Телевиз Үзэлтийн Судалгааг 2012 оноос хийж эхэсэн бөгөөд өдгөө 3 дахь жилдээ наадмын ТВ рейтингийн тайланг танилцуулж байгаа юм.

Хамтын ажиллагаагаа эхлүүлсэн онцлогтой жил байлаа

 

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн наадам Телевизийн салбарын хувьд онцлогтой болж байгаа.

Учир нь энэ жил Үндэсний их баяр наадмыг 15 телевиз дундын багаараа дамжуулсан юм.

"Ер нь тив дэлхийн олимпийн наадмуудыг энэ маягаар шууд дамжуулдаг. Тиймээс бид ч зохион байгуулалтад орж үндэсний их баяр наадмыг маш өндөр технологиор өндөр төвшинд шууд дамжуулах цаг нь болсон" гэж ТВ5 телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа энэ талаар дурджээ.

 

ТВ-үүдийн рейтинг жигд хуваагдсан шинжтэй байв

2015.07.10-2015.07.12 -ны өдрүүд дэх ТВ сувгуудын рейтинг

Суваг

Рейтинг

(06:00-24:00)

Суваг

Рейтинг

(06:00-24:00)

1

МҮОНТ

4.1

6

БОЛОВСРОЛ

1.1

2

MN25

1.3

7

ETV

1.1

3

МОНГОЛ HD

1.3

8

MOVIEBOX

0.8

4

TV9

1.2

9

TV5

0.8

5

UBS

1.2

10

C1

0.6

Энэ жилийн хувьд баяр наадмын үеийн ТВ рейтингээр МҮОНТ бусдаасаа харьцангуй илүү байж, харин бусад ТВ-үүдийн хувьд рейтинг жигд хуваагдсан байгаа нь өмнөх жилээс онцлог байлаа.

15 телевиз хамтарч ажилласны үр дүнд ерөнхийдөө нэгэн ижил дүрс цацсанаар рейтингээ хуваасан байна гэж манай шинжээчид дүгнэлээ.

2014, 2015 онуудын Топ рейтингтэй сувгуудыг харьцуулсан байдал

2014 топ

Рейтинг

(06:00-24:00)

2015 топ

Рейтинг

(06:00-24:00)

1

МҮОНТ

2.9

1

МҮОНТ

4.1

2

МОНГОЛ HD

1.6

2

MN25

1.3

3

TV9

1.3

3

МОНГОЛ HD

1.3

4

MN25

1.1

4

TV9

1.2

5

Dreambox

0.9

5

UBS

1.2

 

 

МҮОНТ бол жил жилийн наадам, цагаан сар гэх мэт үндэсний шинжтэй баярын өдрүүдэд рейтингээрээ байнга тэргүүлж байдаг.

 

Мөн энэ жил 15 ТВ-ын нэгдлээс тусдаа өөрсдийн арга барилаар наадам дамжуулсан юм. Энэ удаад ч мөн хамгийн өндөр рейтинг авсан бөгөөд

Олон жилийн туршлага, чадварлаг уран бүтээлчидтэй, үндэсний өнгө төрхөө бүрэн илэрхийлж чаддаг нь манай туйлын давуу тал. Хотол баясгалант Монгол наадам гэдэг наадмын хөтөлбөрийн хүрээнд бид үйл явдлуудыг цаг минутаар нь судалж, төлөвлөснөөр үйл явдлуудыг давхцуулалгүй бүрэн дамжуулж чадсан нь манай онцлог байсан болов уу. Мөн бид давхцсан тохиолдолд спицээр (дэлгэцээ хувааж) гаргахаар техникийн шийдлээ боловсруулсан байсан. Үйл явдлуудын хоорондох хугацааг бид сонирхолтой нэвтрүүлэг, тэр дундаа үндэсний спортын шинжээчдийн анализ, таавар, мөн танин мэдэхүйн бичил нэвтрүүлгүүдийг шигтгэж өгсөн ... гэж МҮОНТ-ийн цэнгээнт нэвтрүүлгийн багийн продьюсер Б.Гантулга онцолж байна.
 

Харин энэ удаад арилжааны ТВ-үүд дундаас MN25 суваг наадмын рейтингээрээ тэргүүлжээ.

Энэ тухайд 25-р суваг телевизийн нэвтрүүлгийн албаны дарга Ц.Энхтуяа

Бүх телевизүүдэд ижил дүрс хүлээж авч байсан учир телевиз болгон өөрсдийн онцлогоороо ялгарах шаардлагатай болсон. Манай телевиз наадмын эргэн тойрон дахь мэдээ, сурвалжлагуудыг маш соргогоор шуурхай мэдээлж байснаараа ялгарч байсан. 16 жил наадам дамжуулсан туршлагатай хамт олон маань юуг сурвалжлах вэ, морь, бөхөө яаж холбож гаргах вэ гэдэг дээр мэдрэмжтэй сайн ажиллаж чадсан” гээд “Телевизүүдийн холбоо анх удаа хамтарч наадам дамжууллаа. Мэдээж анх удаа 15 телевиз нийлж байгаа учраас алдаа оноо аль аль нь байсан. Гэсэн ч бид нэгдэж чадлаа гэдэг бол маш том алхам. Цаашид ч холбоо маань олон зүйл хамтран хийх болно... гэсэн юм.
 

Харин дундаж рейтингээрээ эхний тавд багтсан ТВ9 телевиз хамтарсан дамжуулалтанд шүүмжлэлттэй хандаж байгаагаа илэрхийллээ.

ТВ9 телевиз нь өмнөх жилүүдийн наадам, цагаан сарын барилдааныг дамжуулж, хамгийн өндөр рейтинг татаж байсан билээ.

Олон телевиз нийлсэн ч энэ нь давуу тал болж чадаагүй. 15 телевиз нийлснээрээ урьд өмнө байгаагүй шинэлэг байдлаар наадмаа дамжуулна гэж тохирсон ч зорьсондоо хүрээгүй. Яг нэгэн хэвэндээ байсан. Технологийн шийдлийн хувьд давуу талтай байсан ч уран бүтээлийн чанарын хувьд сайжирч чадаагүй. ТВ9 телевизийн хувьд Үндэсний спортыг түлхүү гаргадаг, Үндэсний баяр наадмаас хөдөө орон нутгийн баяр наадмуудыг нэвтрүүлдгээрээ онцлогтой. Олон телевиз яг ижил зүйл гаргаснаараа рейтингээ хувааж байгаа нь ашигтай хувилбар биш байлаа. Дараа дараагийн арга хэмжээг яг энэ зарчмаар дамжуулна гэвэл манайх хамтрах сонирхолгүй байна... гэж ТВ9 телевизийн Програмын албаны дарга Н.Баярсайхан үзэж байна.

 

2015.07.10-2015.07.12 -ны өдрүүд дэх ТВ сувгуудын рейтинг

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил МҮОНТ-ийн рейтинг бусад ТВ-үүдээсээ бүр хол тасарчээ.

 

Энэ жилийн хувьд МҮОНТ-ээс бусад ТВ-ийн рейтинг жигд хуваагдсан байгааг дээр дурдсан. UBS телевизийн хувьд рейтингээр жагсаахад зууны нарийвчлалаар ТВ9 телевизээс удаалжээ.

Бид Телевизүүдийн холбоон дээр бусадтайгаа тохиролцсоны дагуу наадмынхаа хөтөлбөрийг дамжууллаа. 15 телевиз нэгдэж дамжуулснаараа дуу, дүрсний чанар зэрэг олон талаараа өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад давуу талтай байсныг онцлон дурдмаар байна. Манай телевизийн хувьд олон жилийн туршлага, хөтлөгч, найруулагчдын маань уран бүтээлч сэтгэлгээ рейтингээ амжилттай татахад нөлөөлсөн болов уу... гэж UBS телевизийн техник эрхэлсэн дэд захирал Л.Нямдаваа онцлов.

 

 

Харин энэ жил өмнөх жилүүдээсээ огт өөр, онцлог бодлого баримталж, рейтингээ амжилттай татсан телевиз нь Монгол ТВ байсан. Наадмын өдрүүдээр тус телевизийн хамгийн өндөр рейтингтэй хөтөлбөр нь 7 сарын 12-ны 20:00 цагаас буюу Үндэсний бөхийн барилдаан дуусах үетэй залгуулж эхэлсэн “Аватар” УСКино байсан нь үзэгчдийн ерөнхий зан төлвийг харуулсан сонирхолтой үзэгдэл байлаа.

Монгол ТВ-ийн хувьд өнгөрсөн жилийн наадмаар дангаараа дамжуулах онцгой эрх авах боломж олдвол өрсөлдөх сонирхолтойгоо илэрхийлж байсан юм.

Энэ жил ч тэрхүү байр суурь дээрээ хэвээр байгаа ажээ.

Олон сувгаар ижил контент гарахад үзэгчид таагүй ханддаг. Ирэх жилээс олон улсын туршлагаа дагаж тендер зарлавал илүү мэргэжлийн түвшинд очно гэж итгэж байна... гэж Монгол ТВ-ийн програмын албаны дарга Б.Гантөмөр санал бодлоо илэрхийлж байна.

Шөвгийн барилдаанууд гол контент хэвээр байна

2015.07.12-ны 18:00-24:00 өдрийн ТВ сувгуудын рейтинг

Ижил төрлийн буюу сонирхол татахуйц контентуудыг нэг цаг дээр давхцуулах нь рейтинг хуваагдахад хүргэдэг бөгөөд үндэсний бөхийн шөвгийн барилдаан дээр ч мөн ажиглагдлаа.

Хэрвээ үндэсний бөхийн барилдааныг ганц ТВ дамжуулсан бол дангаараа 20% илүү рейтинг авах боломжтой байсаныг мөн эндээс тооцож болно. Энэ тохиолдолд рейтингээ дагаад тухайн контент дундуур явах зар сурталчилгааний эрэлт ихэсдэг юм.

“Хойтон жилийн наадам ч хол байна даа, хол байна”

Энэ жилийн наадам нь телевизийн салбарт өнөөг хүртэл дутагдаж байсан хамтын ажиллагааны эхлэлийг тавьснаараа сайхан наадам боллоо. Хамтын ажиллагааны талаар талууд янз бүрийн байр суурьтай байгаа ч энэ нь туршлага болж, цаашдын хөгжлийн суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Хойтон жилийн наадам хэдий хол байгаа ч, энэ наадмаар олсон туршлагаараа хөгжин ирэх жилийн наадмуудыг улам өнгөтэй сайхан дамжуулахын төлөө ТВ-үүд хичээн ажиллах биз ээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.9.90.2] 2015/7/23
MNB ILUU ILUU. UZHED UNEHEER URAMTAI SHAN BSAN.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.102] 2015/7/22
NTV surag alga
0 | 0 Хариулах
Gg [27.123.214.117] 2015/7/22
Tv8 bas sain bsan bsan
0 | 0 Хариулах
цолмон [27.123.213.4] 2015/7/21
Бүх телевиз ижилхэн юм гараапд ирэхээр суваг сольж ТВ-үүдйн дуу дүрсийг хооронд нь харьцуулж үзсэн. Тэгсэн чинь star гээд жижиг тв-ийн дуу, дүрс нь хамгийн гоё юм байна лээ
2 | 3 Хариулах
MNBTVd [202.21.106.112] 2015/7/21
MNBTV Toyotagiin reklamiig baisgeed l gargaad baisan. Neg gargahdaa buur hed heden udaa gargana. Tanaih ariljaanii TV bish reklam tsatsahgui sh dee
9 | 0 Хариулах
Зочин [112.72.11.67] 2015/7/21
энэ жил Монгол HD телевиз л байнга кино гаргаж үзэх юмтай байсан ганц суваг байлаа Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье Талархаж байна
27 | 1 Хариулах
Зочин [202.21.113.106] 2015/7/21
hudlaa medeelel baih oo. МҮОНТ-g univision 0 asaar [+] daraad L 1 suvag halit gachihgui bol manaih L heden jil 1 min-t ch uzeegui. ihenh ail Mongol HD, БОЛОВСРОЛ uzdeg biz dee. chadltai mungu TV ni shine korea drama gargaad busad ni gargah ch yumgui bolson doo. zohiogchiin erh ntr gej heden tengis, urguu, univision, skymedia hedees bolj uzeh yumgui bolloo doo
2 | 2 Хариулах
Зочин [103.229.121.76] 2015/7/21
Хүн амын 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Хамгийн сайн гаралттай нь мэдээж МҮОНТ. Тэгээд бодоод үзээч. Юнивижн Скаймедиаг хотын хэдхэн мянгахан айл ашиглаж байгаа шд.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.228.98] 2015/7/21
Улаанбаатар хотод IPTV 30% л нэвтэрсэн.
2 | 0 Хариулах
Зочин [103.9.90.2] 2015/7/23
Hvn medlegiinhee tuwshind l medeelel hvleen awdag. Ternees gadna tanai ger bvl vzeegvi bj bolohch uur ailuud vzsen bh ni dajiggvi. Tiimees iim balai hiirhehee bolimoor yum. Barimttai, notolgootoi , ul suuritai ym yrih heregtei. Er ni tged Mongolchuud maani iim l blhr hugjihgvi bgam shu de. Ghde uhaantai hvmvvs ni oilgoj bga bho
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.141] 2015/7/21
бөх бөх гээд л хошуураад байсан яг гоё эгзэгтэй мөчүүдийг цаг тухайд нь харуулж чадахгүй л байсан ш дээ. нийлж хийсэн юм бол нилээн хэдэх камер байрлуулаад моментыг авахгүй яасийн
4 | 0 Хариулах
Зочин [202.131.233.154] 2015/7/22
hangalttai l haruulsan shdee. Hamgiin chuhal much usuhuu avargiin tahimaa uguh bolson ni barildaanaas hedhen sekundiin daraa udaashruulj haruulaad Avarga tahimaa ugsun shdee
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.141] 2015/7/21
Хамтарсан нь ямар ялгаатай байсныг ойлгоогүй. бахь байдгаараа л , ижилхэн, үйтгартай байсан. Ядахдаа өсвөрийн бөхийг харуулдаг ч юм уу, эсвэл банкнаас зээл аваад хуушуур хийж зарж байгаа хүний нэг өдрийг ч юм уу, эсвэл хог хаяад явж байгаа хүнийг ч юм уу харуулаад байсан бол сургамжтай байх байсан юм.
10 | 0 Хариулах
512 [202.170.80.25] 2015/7/21
1 баг болох нь зүгээр л юм билээ, гэхдээ морь эхлэхээр бүгд морь гаргаад балайраад байсан, зарим нь бөхөө гаргаж л бна биз. Тэрийг цаашид бодоорой.
3 | 0 Хариулах
Зочин [150.129.143.153] 2015/7/21
Mgl hd tv sain bsan. Sain ch tv
5 | 0 Хариулах
hahha [202.179.11.14] 2015/7/21
Mongol hd mundag baisan ene jil mongol hd naadam damjuulah erhiin uguugvi gej dulsan ym bna texneg tonog tubururmj san shvv de
6 | 0 Хариулах
Зочин [202.131.228.98] 2015/7/21
Hamtarsan damjuulalt n muu baisan bolohoor MNB ruu rating n shiljsen l bshd. Omnoh onii haritsuulaltaas shuud haragdaj baishd.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.44.194] 2015/7/21
Бөх ч тэр морь ч тэр ер нь бол тийм ч сайхан дамжуулаагүй ш дээ. Шинийг сэдэж бусдаасаа ялгарч харагдаж байгаа зүйл байхгүй нэг л сонин. МонголHD наадамд хэр ач холбогдол өгч ажиллаж байсан нь харагдаж байна.
4 | 0 Хариулах
Сайн ч байна муу ч байна [202.131.247.23] 2015/7/21
ТВ-үүдийн хувьд МНТВ бол яах аргагүй хуучны хэдэн нэвтрүүлэгчдийнхээ хүчээр явах юм даа. Түүнээс бус гаргаж буй програм, мэдээ, гэх юм юу ч алга байлаа. Харин Монгол HD тв өнгөрсөн жилээсээ бол даруй 50% муудсан байсан. Мэдээж бусад сувгуудаасаа гайгүй байсан ч өмнөх жилийн програм маш муу байсан. Дан киногоор занималдсан, хуучин чинь бас нэг үүх түүх өгүүлсэн, бөхчүүдийг, морьдыг харьцуулж харуулсан статистик мэдээтэй их дажгүй явуулаад байсан энэ жил магтсан хүүхэн хуриман дээрээ гэдэг шиг жаахан онцгүй байсан. Бусад ТВ-үүд бол жаахан тийм байна аа. ТВ-прорамаа үнэхээр шинчилмээр байна. Мөн ТВ-үүдэд хэлэхэд оройдоо өнөөдөр юу болсон талаар нэг багц мэдээ англи монголоро явуулж болдоггүй юм уу. Наадмын үеэр жуулчид их ирдэг гэтэл ганц ч суваг англиар аятайхан мэдээ явуулаагүйг анзаарсан хүн байна уу.
12 | 1 Хариулах
Зочин [202.115.27.58] 2015/7/21
мэдрэл [хориотой үг] вэ чи чинь
1 | 1 Хариулах
Зочин [202.70.43.18] 2015/7/21
UBS televits kinonii duunii nairuulagch mash muu yum dandaa am ni zereed baih boljee Men duu duulj bui hunii am men ch ih zerlee Er ni beh morinii tailbarlagchidaas bolj suvgaa solij bailaa Oyundariin televiz reklam uh Yalanguya behiin tailbarlagch ni beh barildaj baihad tuuh yariad behee tuhai bur tailbarlahgui baisan 25 men ntv sain baisan tv5 gaduurh uil yavdliig sain haruulsan
1 | 0 Хариулах
Зочин [103.9.90.2] 2015/7/21
MNB urgelj negt baih ni todorhoi
3 | 1 Хариулах
Kkk [202.170.70.28] 2015/7/21
Бүгд ижил юм гаргаад үнэхээр өрөвдөлтэй байна лээ. Ядаж нэг нь сураа, нөгөө нь шагайн харваагаа, гурав дахь нь өсвөрийн барилдаанаа, дөрөв дэх нь морио, тав дахь нь бөхөө, дараагийн суваг дээр өөр юм гэх мэт байлгалдаа... ETV давсан, унасан бөхийн жагсаалтыг гаргаж байсан нь энэ жилийн хамгийн шинэлэг зүйл байлаа. Монгол HD оноолт таарсан бөхчүүдийн танилцуулга, цээж зурагтай нь харуулдаг байсан нь маш их үгүйлэгдлээ. Бөхчүүдийнхээ хувийн өндөр, жин, амжилтын тухай мэдээлэлийг гаргадаг, өмнөх даваанд давсан бөхчүүдийг нь сүмо шиг гаргадаг, өмнө нь хэдэн удаа таарч барилдсан гэх мэт бага сага статистик бэлдчиж чаддаггүй ажил муутай сэтгүүлчидтэй гэдгээ монголчууд бол хүлээн зөвшөөрчихөөд байгаа шт
20 | 1 Хариулах
yg unen [202.21.106.138] 2015/7/21
tiishde yg unen hellee
0 | 0 Хариулах
Зочин [206.180.240.184] 2015/7/21
naadmaar ene jiliin huvid tv-uud umnuhuus muu bsan gadaad bdag minii huvid tv9-s oor suvag uzej chadsangui. bugd garahgui garsan gats mongol tvHd ni kino gargaad naadam oligtoi uzej chadsangui. Enkhbayar bolo tv9 tv taalagddagui ch gants garsan ni ene blaa. tv-uud sain negdej hamtarch chadsangui daraa jil hamtarhaar bol ertnees sain beldej 1zugt harj ajillah heregtei bh. herev ugui bol turuu jiliih shigee orsolduulj iluu olon untsoos gargah ni havigui iluu sanagdlaa..
0 | 1 Хариулах
Зочин [27.123.214.2] 2015/7/21
Maxima thank you
2 | 0 Хариулах
Зочин [203.91.118.34] 2015/7/21
Sonirholtoi, barimttai medee hurgej baidag ikon.iinhandaa bayarlalaa gej helmeer sanagdlaa
3 | 0 Хариулах
Зочин [112.72.13.99] 2015/7/21
MNB genuu hha bolij uz oyundaria tanai bandaisan duu chin end tend chini har ajiliig hiigeed yvaad bgan bishuu!
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.46] 2015/7/21
NTV l hamgiin goy bsan shd end getel alga bur gaihchlaa
0 | 0 Хариулах
Зочин [133.8.122.125] 2015/7/21
UBS tv gehed tsagiin daguu gardaggui, heterhii urt reclamtai, hamgiin muu televiz. Gol n tsag barimtlal ih muutai.
5 | 0 Хариулах
Үзэгч [202.131.228.98] 2015/7/21
Бусад ТВ зүгээр л салхины чимээтэй нь явуулаад байхад 25-ынх хөгжим нтр яваад арай урамтай байсан. Наадам үзэж байгаад, дундуур нь аятайхан кинонууд үзээд байх аятайхан л юм байна лээ. 15 ТВ нийлсэн нь хэтэрхий олон санагдсан. Спортын төрлөө дагаад 3-4 ТВ л байхад болох юм биш үү?
1 | 0 Хариулах
Зочин [202.179.20.74] 2015/7/21
buh TV ni adilhan yum gargahaar ontsgui bsaan. Ursulduun bh heregtei sh dee. tegj bj uzegchdiin setgeld hureh newtruuleg beldene. chanar saijirna
5 | 0 Хариулах
Зочин [43.242.242.182] 2015/7/21
tender zarlan gedeg bol zov sanaa tegj baij chanar yarigddag bolno sh dee
10 | 0 Хариулах
Зочин [202.21.27.164] 2015/7/21
ер нь байна шдэ телевизүүд нэгдээд сайн юм гарахгүй нь тодорхой. тус тусдаа олон сэтгүүлч ажиллаад ч олигтой юм гарахгүй. тэгхээр хамгийн сайн 1 телевизэд эрхийг нь өгөөд бусад сэтгүүлч, телевизүүдийг стадионоос хөөж гаргах хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.231.210] 2015/7/21
Ene jil Mongol HD tv-d uneheer talarhaj bna. Bnga kino gargaj gants uzeh yumtai bsn suvag. Ta buxend ajliin undur amjilt xusey. 15 suvag zereg box gargana gdg bol unendeee l t1 xereg shu de. uur gargax yum bxku tv content-d ni ymar muu bgag l xaruulj bn. mongol xun xedii boxoo uzeh durtai ch gsn zavsraar n xalit uur yum xarii gheer bs l adilxan yum garsn xeveer bsn.
11 | 1 Хариулах
Зочин [202.70.40.230] 2015/7/21
Юун дэвшил харин ч нэг алхам ухрал байсан. Бүгд нэг бичлэг, нэг тайлбартай. Тэгснээ хамгийн чухал дөрвийн даваа явж байхад бүгд морь гаргаад л.. Зарим нь морь, зарим нь бөхөө гаргах хэрэгтэй шдээ. Хуучин бол ядаж л өөр өөр өнцгийн барилдаанууд үздэг, бүх барилдааныг харж болдог байсан. Жишээ нь л гэхэд энэ жил Батзаяа начин Өсөхбаяр аваргын ард гэнэт л гарчихсан, ямар ч телевизийн бичлэгд яаж гарсан нь байхгүй тэгээд л бөөн маргаан... Телевиз үзэж буй хүмүүс бөхчүүд давчихаад хэрхэн сэтгэл хөдлөлөө гаргаж, хэрхэн дэвээ шаваагаа хийж байгаа агшинг харахыг хүсдэг, гэтэл шууд давангуут нь удаашруулаад л.... энэ жил үнэхээр онцгүй муу байсан.. дараа жил ингэхгүй гэдэгт итгэж байна.
13 | 0 Хариулах
Texx [202.21.106.138] 2015/7/21
Harin tmee boh uzsen chin hen ni yaaj unaad bga ni bichlegen deer haragdahgui humuus oriloldoj bhad bichlegeer yg ter humuusiin uulga aldsan barildaanig gargahgui, teriigee gargahgui bolohoor boh tailbarlagch ni tailbar ugch chadku uur suvag deer tavihaar yg adilhan bichleg unen muu bsaan ene jil
0 | 0 Хариулах
Зочин [43.242.241.86] 2015/7/21
ТВ-9 ТЕЛЕВИЗИЙНХЭНДЭЭ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА НАР ЯМАГТ МАНЛАЙЛАГЧ ШҮҮ.
3 | 8 Хариулах
Зочин [122.201.28.4] 2015/7/21
Enkhbayarig gargahas oor yum meddimu
11 | 0 Хариулах