Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд гурван түймэр асаж, гурван түймрийг цурманд манаж байна

ikon.mn
2015 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл.

  1. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Хясуу ферм гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт /09:40 цагт/ хүлээн авсан. Уг түймэр Хэнтий аймгийн Дадал сумын нутагт тархан шатсан. Түймрийг 2015.04.19-ний өдрийн 03:30 цагт унтраасан боловч Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт цурмаасаа дахин асч Цагаан-Овоо сумын нутагт тархан шатаж байгаа тухай дуудлагаар Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэй, ОБЕГ-ын харьяа АТА-ийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хэнтий аймгийн ОБГ-ын 18 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, ЗХ-ний 0327 дугаар ангийн 96 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэй, Хилийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Сэргэлэн сумын 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, Цагаан-Овоо сумын 80 иргэн, 7 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
     
  2. Хэнтий аймгийн Дадал сумын Цагаан чулуут багийн нутаг, Цагаан чулуут гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.17-ны өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Уг түймэр Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэй, ОБЕГ-ын харьяа АТА-ийн 31 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэй, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Дадал сумаас 28 иргэн, 3 техник хэрэгсэлтэй, Норовлин сумын 86 иргэн, 8 техник хэрэгсэлтэй, нийт 213 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр, ажиллаж Цагаан чулуутын  түймрийг 2015.04.18-ны өдрийн 01:30 цагт цурамд оруулж, мөн өдрийн 03:00 цагт бүрэн унтрааж цурмыг хүлээлгэн өгсөн. 
     
  3. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг Яруу гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт /15:25 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархан шатсан. 
     
  4. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 албан хаагч, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 39 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, ЗХ-ний 338 дугаар ангийн 112 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэй, сум, орон нутгийн 327 иргэн, 31 техник хэрэгсэлтэй, нийт 567 хүн, 47 техник хэрэгсэлтэйгээр Хэнтийн аймгийн Баян-Овоогийн түймрийг 2015.04.17-ны өдрийн 18:00 цагт цурамд оруулан унтрааж орон нутаг хүлээлгэж өгч, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархсан түймрийг цурамд оруулж Онцгой байдлын албаны  128 албан хаагч, 11 машин, ЗХ-ний 338 дугаар ангийн 112 албан хаагч 5 автомашин, орон нутгийн 104 иргэн, 10 автомашин, нийт 344 хүн, 27  техник хэрэгсэлтэйгээр  манаж байна.
     
  5. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг Лонход гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч, 2015.04.15-ны өдрийн 05:20 цагт унтраасан боловч мөн өдөр салхины хүч 20 м/с хүрсний улмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 11:50 цагт /12:00 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Норовлин, Батноров  сумын нутагт тархан шатсан. 
     
  6. Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн нутаг Хайлааст гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:00 цагт /16:59 цагт/ хүлээн авсан. Уг түймэр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэй, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Норовлин сумын 230 иргэн 15 техник хэрэгсэлтэйгээр, нийт 299 хүн, 21 техник /автомашин/ хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.17-ны өдрийн 11:20 цагт цурамд оруулсан. Орон нутгийн 26 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр манаж байна. 
     
  7. Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн нутаг Сөрт гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 18:38 цагт /19:00 цагт/. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, Хутаг-Өндөр сумын 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 21 иргэн, 21 морьтой, нийт 77 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байна
     
  8. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Ульхан гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт /11:45 цагт/. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 иргэн, 3 мотоцикл, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.16-ны өдрийн 20:34 цагт түймрийг цурамд оруулж 2015.04.19-ний өдрийн 19:30 цагт бүрэн унтрааж Хангал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сайнгэрэлд хүлээлгэн өгсөн. 
     
  9. Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг Ямлах гэдэг газар Монгол Улсын хилийн 890 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:45 цагт /13:00 цагт/ ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хилийн 0275 дугаар ангийн 47 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэй, ОХУ-ын 17 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.20-ны өдрийн 02:00 цагт цурамд оруулсан.Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 26 иргэн, 3 техник хэрэгсэлтэй, Хилийн 0275 дугаар ангийн 15 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 93 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр;
     
  10. Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг Ямлах гэдэг газар Монгол Улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт /14:20 цагт/ хүлээн авч 2015.04.19-ний өдрийн 06:50 цагт унтраасан боловч уг түймэр Чулуунхороот сумын цурмаас дахин ассан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, ЗХ-ний 327 дугаар ангийн 94 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэй, Чулуунхороот сумын 80 иргэн, 12 техник хэрэгсэлтэй, Дашбалбар сумын 53 иргэн, 7 техник хэрэгсэлтэй, Гурванзагал сумны 24 иргэн, 3 техник хэрэгсэлтэй, нийт 291 хүн, 32 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
     
  11. Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн нутаг Цагаан тэмээтийн-Ар гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 13:15 цагт 13:30 цагт тус тус хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 31 иргэн, 9 техник хэрэгсэлтэй ажиллаж 2015.04.19-ний өдрийн 17:35 цагт унтрааж багийн Засаг дарга Батсайханд хүлээлгэн өгсөн.
     
  12. Архангай аймгийн Цэнхэр сумын  Цэцэрлэг багийн Хадат хамар гэдэг газар /2015.04.19/ хээрийн түймэр гарсныг орон нутгийн 22 иргэн 4 техник хэрэгсэлтэй ажиллаж унтраасан байна. 
     
  13. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн нутаг Урд-Ухаагийн өвөр гэдэг газар /2015.04.19/ иргэн Н-ын  гэрийн яндангаас оч хаясны улмаас хээрийн түймэр гарсныг орон нутгийн 106 иргэн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна. 

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 85 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ