Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

ДОРНОД, ДОРНОГОВЬ, СҮХБААТАР, ХЭНТИЙ, ГОВЬСҮМБЭР аймгийн замуудыг хаагаад байна

ikon.mn
2015 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Авто Тээврийн Үндэсний Төв,

- Хот хоорондын замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл -

ӨНӨӨДӨР ӨДӨР ДОРНОД, ДОРНОГОВЬ, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГААР САЛХИ 18-20 М/С, ЗАРИМ ҮЕД 24 М/С ХҮРТЭЛ ШИРҮҮСЧ, ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХ тул  өглөөний 07:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд Налайхын постноос цаашаа ЗҮҮН чиглэл буюу дээрх аймгуудад ЗАМ хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах болсон тул тус чиглэлд ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛсаар байгаа билээ.

Зам хааж хөдөлгөөн хязгаарлах болсонтой холбогдуулан дээрх чиглэлийн ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ мөн тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргаад байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн чиглэлд Хэрлэнгийн гүүрнээс цаашаа зам хаасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байна.  Тиймээс дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхаарна уу.

Мөн Говьсүмбэр аймгийн чиглэлд хоёр талаасаа зам хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан байгааг анхаарна уу.

Багануур, Багахангайн чиглэлд салхи шуургатай замын нөхцөл хальтиргаа гулгаатай байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Авто Тээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа.