Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭЛХИЙД №1 ДЭЛГЭЦ

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 27
IKON.MN
Зураг зураг

"Face to face" буюу хүмүүс нүүр нүүрээ харж суугаад харцнаас харцанд гэх харилцааг эрхэмлэдэг байжээ.

Харин одоо үед "Face to SCREEN" буюу харцнаас дэлгэц гэх хэв маягийг шүтэж амьдардаг цаг үед амьдарч байна.

Энэ шилжилтэд хамгийн түрүүнд зурагт нөлөөлж улмаар энэ нь компьютер болж, үүний дараа ухаалаг гар утас нь хүн төрөлхтний харилцааг тэс өөр болгоод байгаа билээ. 

Компьютер, зурагт, утас, iPad зэрэг эргэн тойронд хаашаа л харна дэлгэцээр дүүрэн орчинд бид цаг хугацааг өнгөрүүлсээр байна. 

Тэгэхээр хүмүүсийг өөртөө уях болсон энэ гайхамшигт бүтээгдэхүүнийг хэн хамгийн сайн хийдэг вэ?

 
Энэ бол LG Display юм. 

1995 онд байгуулагдсан тус компанид өнөөдөр 53 мянган хүн ажиллаж байна. Жилийн цэвэр ашиг гэхэд 222.7 сая ам.доллар (2013 онд).

LG Display нийтдээ зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнд:

  • Телевизийн дэлгэц
  • Гадаа болон, үйлчилгээний төв, тайз, хурлын зааланд зориулсан том хэмжээний дэлгэц
  • Компьютерийн дэлгэц
  • Зөөврийн компьютерийн дэлгэц
  • Гар утасны дэлгэц
  • Авто машины хянах самбарын дэлгэц зэргийг үйлдвэрлэж байна. 

    
Дэлгэцний үйлдвэртэй танилцахаар ирсэн зочдыг дотогш нэвтрүүлэхдээ гар утас, камер авч орохыг хориглодог. Технологийн нууцлал гэдэг энд хамгийн чухал зүйл. 

Монголоос очсон хэвлэл мэдээллийнхэнд P7 гэх үйлдвэрийг танилцуулсан юм.

Энэхүү үйлдвэрийн өртөг гэхэд дөрвөн тэрбум ам.доллар. P7 үйлдвэрт зөвхөн телевизийн 42, 48 инчийн дэлгэцийг үйлдвэрлэдэг бөгөөд сардаа 200 мянган дэлгэц үйлдвэрлэж байна. 

Бүрэн автомат энэхүү томоохон үйлдвэрт гэхэд хоёр хүн ажиллаж, зөвхөн шаардлагатай түүхий эдүүдийг дотогш зөөж, байршуулж байгаа нь харагдсан юм. 

Зочдыг үйлдвэрийн дотор хэсэг рүү огт оруулахгүй бөгөөд үзүүлэх зориулалттай тусгай цонхоор үйлдвэрийн явцыг дээрээс харж болно. 

42, 48 инчийн дэлгэц үйлдвэрлэдэг P7 үйлдвэр гэхэд сардаа 200 мянган дэлгэц хийж байхад LG Display ямар том хэмжээний үйлдвэр болохыг гадарлаж болох. 

Тус үйлдвэрт байрлах showroom-г үзвэл та одоо цагаас ирээдүй рүү очсон мэт сэтгэгдэл төрнө. 

Хийхээр төлөвлөсөн олон шинэ бүтээгдэхүүнээ энэхүү showroom-дээ байрлуулсан байна. 

Хүнсний бүтээгдэхүүний дуусах хугацаа хэлж өгөх ухаалаг хөргөгч, өнөөдөр хэдэн градус байх, ямар хувцас өмсөхөд тохиромжтой зэргийг тань сануулах ухаалаг толь, таны хүссэн мэдээллийг харуулдаг дэлгэцийн үүрэг гүйцэтгэдэг гэрэлтдэг цонх зэрэг технологийн олон гайхалтай бүтээгдэхүүнүүдийг LG Display үйлдвэрийн showroom -ээс үзэх боломжтой.

Өнөөдөр дэлхийн нэр хүндтэй олон брэнд LG Display -тэй хамтран ажиллаж байна. Dell, NEC, ASUS, Apple (iMacs, iPads, iPhones, iPod touches) зэрэг тэргүүлэгч брэндүүд ДЭЛХИЙД №1 ДЭЛГЭЦ LG-г сонгож байна. 

Дэлхийд технологи, програм, дизайн зэрэг олон зүйлээрээ шинэлэг байж технологийн ертөнцөд хувьсал хийсэн Apple-ийн бүх төрлийн бүтээгдэхүүн зөвхөн LG-ийн дэлгэцийг сонгож байна. 

Гар утасны дэлгэцний тухайд LCD болон Palastic OLED гэсэн төрөл байна. 

 

LG нумарсан дэлгэцтэй G Flex ухаалаг утас технологийн ертөнцөд бас нэгэн шуугиан тарьсан билээ.
 
Телевизийн дэлгэц гэхэд OLED, Ultra HD, FPR 3D гэсэн төрлөөр үйлдвэрлэж байна. 2014 онд гэхэд телевизийн зах зээлд хосгүй дүрслэлийг агуулсан цоо шинэхэн загваруудыг танилцуулаад байна. 

Энэ нь Дэлхийн хамгийн том 21:9-ийн харьцаатай 77-инч ULTRA HD CURVED OLED TV мөн 21:9-ийн харьцаатай 105-инч CURVED ULTRA HD TV юм. 

Эдгээр гайхалтай шинэ үеийн дэлгэцүүдээс гадна, LG нь өөрийн шинэхэн бүтээгдэхүүн CINEMA 3D TVs, болон шинэ webOS Smart TV платформ дэлгэцийг танилцуулж байна.

OLED TV-ийн хувьд цоо шинэ технологи учир LG тус төрлийн бүтээгдэхүүндээ илүү ач холбогдол өгч байна. 

 

"Organic Light-Emitting Diode" буюу OLED зурагт нь таны хэзээ ч харж байгаагүй өндөр чанар, дүрслэлийг үзүүлэх шинэ технологи юм. Тод, хурц, дүрсний нягтрал, өнгөний ялгарлыг дээд зэргээр харуулах OLED телевизийг бусад ямар ч зурагттай харьцуулах аргагүй гайхалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Хүнхэр хэлбэртэй энэхүү зурагт нь танд үзэж буй тухайн агуулга, орон зайд өөрөө очсон мэт төсөөллийн ертөнцийг бэлэглэх болно.
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.