Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шидтэй мэт уян хатан гар утас LG G Flex

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 21
IKON.MN
Зураг зураг

LG фирм удахгүй худалдаанд гаргах гэж байгаа хотгор буюу нумарсан дэлгэцтэй G Flex ухаалаг утасны тестыг мэргэжилтнүүд хийжээ.

Үр дүнгээс харахад 2 үндсэн шинж нь өнөөдрийн гар утаснуудад байхгүй цоо шинэ шийдэл болж хүмүүсийг алмайруулж байна.

Нэг дэх шинж нь түүний зураас, сэвийг өөрөө арилгадаг гадарга. Багахан хэмжээний зураас, сэв үүсгэхэд хэсэг хугацааны дараа арилдаг аж. Ингэхдээ орчны температур өндөр байх тусам улам хурдан арилдаг. Тиймээс сэв арилах процессыг хурдасгахын тулд гараараа үрж, халааж өгч болно.

Тэгвэл хоёр дахь онцгой шинж нь түүний жинхнээсээ уян эх бие. Тэгш гадарга дээр тавьж байгаад дээрээс нь дарж хавтгайлаад орхиход эргээд нумарсан хэлбэртээ шилждэг гэнэ.

Энэ бүгд гайхамшгийг та дараах дүрснээс үзээрэй