Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлэнгэ 2014"-д анх удаа байлдааны "Ми-24" нисдэг тэрэг оролцоно

Б.Барс
2014 оны 8 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол-ОХУ-ын "Сэлэнгэ 2014" хээрийн хамтарсан сургуульд оролцох хойд хөршийн Зэвсэгт хүчний Зүүн тойргийн 500 цэргийн албан хаагч, байлдааны төрөл бүрийн 100 техник бүхий хоёр цуваа Дорнод аймгийн Баянтүмэн өртөөнд хүрэлцэн иржээ.

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн хээрийн сургууль болох Мөнххэт газар руу 15 км-ийн марш хийсэн байна.

Хээрийн сургуульд анх удаа "Ми-24" нисдэг тэрэг, "Акация", "Град", "Шилка" зэрэг их буу, реактив пуужин, зенитийн өөрөө явагч төхөөрөмжүүд оролцох ажээ.

Зураг