2018/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,568.85₮
B32
УЛААНБААТАР
-9°
|
-20°
B34
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-14°
03:00
S32
-20°
04:00
S32
-20°
05:00
S32
-20°
06:00
S32
-20°
07:00
S32
-21°
08:00
S32
-22°
09:00
S32
-19°
10:00
S32
-16°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-9°
14:00
S32
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/05/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Гал-Эрдэнэ: Баярлан гомдоно гэдэг л болсон доо

Д.Жавхлан
2014 оны 5 сарын 8
Зууны мэдээ

Соёл-Эрдэнийн Гал-Эрдэнэ. 1996 онд төрсөн энэ хүү Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээний гол баатар байлаа. Өнгөрсөн жилээс үндэсний лигийн тэмцээнд тоглож эхэлсэн тэрээр энэ жил клубтээ гарааны эрхийг баттай авчээ.

Тэмцээний өмнөх хяналтын тоглолтууд дээр баруун жигүүрийн довтолгооны хагас хамгаалагчаар тоглож байсан С.Гал-Эрдэнэ хэсгийн эхний тоглолтын нууц зэвсэг нь байв.

Өндөр техниктэй, бембөгний төлөө сайн тэмцэлддэг, хурдтай, довтолгооны төгсгөл сайтай Гал-Эрдэнэ гэдэг хүү Олон улсын тэмцээнд талбай дээрээ ХЭТ ТРИК хийсэн анхны тоглогч болсон юм. Тэмцээний дараа түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Өөрийн чинь оруулсан гоолын ачаар “Эрчим” клуб “President сuр”-ын шигшээд үлдэж чадлаа?

- Бидэнтэй “С” хэсэгт багтсан Камбож, Непалын хөлбөмбөгчид туршлагатайгаас гадна түргэн довтолгоо, дамжуулалтаараа биднээс яльгүй илүү байх шиг санагдсан. Тэгэхдээ бидний байрлалын оновчтой зохицуулалт ч эсрэг багийн дайралтад нөлөөлсөн.

Хэн хэнээсээ туршлага хуримтлуулсан сайхан тэмцээн болж өнгөрлөө. Дасгалжуулагч бидэнд 4:1, 4:1 гэсэн байрлалаар довтлоорой гэж захисан. Бид тэр дагуу тоглож эхний хожлоо авсан даа.

Тоглолт эхлээд удаагүй байтал Сербийн лигионер Милан надад баруун жигүүрээс бөмбөг дамжуулж би түүнийг чулуу болгосон. Энэ гоолын дараа алсаас цохисон бөмбөг хаалганд орсон.

-Сүүлийн гоолыг мөн та оруулсан байх аа?

-Камбожийн талбайд цөмөрсөн манай лигионер Зоро дээр зочин багийн тоглогч алдаа гаргахад шүүгч түүнд 11 метрийн торгуулийн цохилт хийх боломж олгосон. Тэгээд би торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн юм.

-Непалтай хийсэн тоглолтонд манайхан арга барилаа олохгүй байх шиг санагдсан?

-Довтлогоо тааруу хийсэн нь үнэн. Тоглолт эхэлсэн цагаасаа л бүх хүчээ хамгаалалтандаа түлхүү анхаарсан. Төгсгөлийн 20 минутад манай багийн тоглолт үндсэндээ сэргэсэн.

-Уг нь Билгүүн Непалын хаалганд бөмбөг оруулсан. Гэтэл шүүгч түүний гоолыг тооцоогүй?

-Шүүгч түүний хийсэн гоолыг отон тоглолт гээд цуцалсан. Гоол оруулах үед би хаалганы хажууд байсан. Отон тоглолт гэж хэлмээргүй гоёмсог гоол байсан юм.

-Дараагийн аюултай довтолгоо хаалганы шон мөргөсөн байх аа?

-Хэлээд юу гэхэв. Баярлан гомдоно гэдэг л болсон доо.

-Непалын багтай өмнө нь тоглож байсан билүү?

-Өнгөрсөн жилийн “Persedent сир”-д манай хоёр баг нэг хэсэгт таарсан. Тэр тэмцээнд нэг гоолын зөрүүгээр хожих боломжтой байтал цаг дуусах мөчтэй зэрэгцэн эсрэг багийн довтлогч манай хаалганд гоол оруулж тэгээд тэнцсэн хэрэг.

-Есдүгээр сард болох шигшээ тэмцээнд танай баг гаднаас лигионер тоглогч авах уу?

-Серби улсаас ганц хоёр тоглогч авах сураг дуулдсан.

-Өөрийн талбайд тоглохын давуу тал юу вэ?

-Мэдээж, цаг агаар хамгийн чухал. Тэмцээн болох үеэр тэнгэр муудаж цочир хүйтэрсэн нь бидэнд ашигтайгаар эргэсэн. Нөгөө хоёр багийн хувьд дулаан орных. Хүйтэнд гүйж харайхад тэдэнд хэцүү байсан бол харин бидэнд эсрэгээрээ аятайхан болсон.

-Өөрөө “Дуулиан-2020” тэмцээнд 14 дүгээр сургуулиас тоглодог байсан. Хэзээнээс “Эрчим” рүү шилжсэн бэ?

-Анх 2007 онд 14 дүгээр дунд сургуулийн биеийн тамирын багш Д.Батнасангийн хөлбөмбөгийн дугуйланд хичээллэж эхэлсэн. “Дуулиан тэмцээнд” таван жил оролцохдоо дөрөвт нь медаль авсан. 2011 онд 13 насандаа анх тоглоод мөнгөн медаль, дараа жил нь түрүүлсэн. Тэгж байтал “Эрчим”-ээс тоглох санал тавьсан.

-Дараагийн зорилго?

-Шигшээ тулаанд сайн тоглохыг эрмэлзэж байна.

x