Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд морьтойгоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 3
iKon.MN

Ерөнхий сайд гарч буй морин жилдээ хурдтай, хүчтэй, даацтай, далайцтай ихийг бүтээцгээе гэж уриалаад байгаа.

Морь жил гарч байгаа болоод ч тэрүү энэ уриалгыг олон нийтийн сүлжээгээр бичихдээ морь унасан өөр өөр зурагаа оруулжээ.

Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард жиргэхдээ бор морь унасан зургаа оруулсан байсан.

Харин энэ сарын 2-нд уриалга дээрээ зургаа сольж хээр азарга унасан зургаа оруулжээ.

Өөрөө морь унах дуртай болохоор "Дүнжингарав" хурдан морины уралдааныг хоёрдугаар сард зохион байгуулах "будлиантай" шийдвэрийг гаргасан юм болов уу.

Уг нь бол морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалаад зургаадугаар сараас өмнө хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх уриалгыг  Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр гаргасаар байгаа.

Гэтэл энэ сарын 23-нд "Дүнжингарав" хаврын уралдааныг зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гаргачихаад байгаа. Үүнд иргэд ихэд бухимдалтай байгаа билээ.