Улаанбаатар хотод амьдарч байгаа ахмад настнуудын 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны мэдээллээр Улаанбаатар хотын нийт хүн амын 11.5 хувь буюу 191,776 ахмад настан байгаа бөгөөд тэдний 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна.

Нийслэлийн хэмжээнд ахмад настны төлөө үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй байгууллага, холбоо ажилладгаас нийслэл, дүүрэг, хороодын ахмадын байгууллага, зөвлөлийн 212, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын байгууллага 462, мэргэжлийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ахмадын 26 холбоо багтдаг аж.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар болжээ. Тухайлбал нийслэлийг хөгжүүлэх 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд “Ахмадын амралт, сувиллын төв” байгуулах, ахмад настанд үзүүлэх хувилбарт үйлчилгээг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, “Өдрийн асрах үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.