Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

2026 оны 09-р сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • 11-ны өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар,
  • 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар,
  • 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаан байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1...-6 градус хүйтэн,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус,
  • бусад нутгаар +3...+8 градус дулаан,
  • өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус,
  • бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.