"Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар руу аяллын автобус иргэдэд 5,000 төгрөгөөр үйлчилнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдана.

"Уг арга хэмжээг үзэж сонирхох иргэдэд Улаанбаатар хотын аяллын автобус үйлчилнэ. Автобусны тасалбар нэг талдаа 5,000 төгрөгийн үнэтэй бөгөөд төв талбайгаас 10:00 цагт хөдөлж, 16:30 цагт хот руу буцна.

Автобусны тасалбарыг Д.Сүхбаатарын талбайд байрлах Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвөөс худалдан авах боломжтой.

Монголын баялаг морин соёлын энэхүү онцгой арга хэмжээнд хамтдаа оролцохыг урьж байна" хэмээн Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

зураг
 

Энэхүү арга хэмжээ нь 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн арга хэмжээний хуанлид багтжээ.

зураг