Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулах "Мянган морьтон" арга хэмжээний хөтөлбөр

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болохоор товлогджээ.

Арга хэмжээний хүрээнд:

  • "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн
  • ”Адуун төвөргөөн” морьт жагсаал
  • ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт
  • Адуучдын ур чадварын тэмцээн
  • Эмнэг сургах тэмцээн
  • Жороо морины үзүүлбэр
  • Дэмбээний тэмцээн
  • Морин хуурын үзэсгэлэн худалдаа
  • Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.          
зураг
 

Монгол Улс 2013 онд 3,000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, гиннест бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.