Г.Жаргалсайханыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор дөрвөн өдөр ажиллуулаад чөлөөлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханыг энэ сарын 11-нд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилж байв.

Түүнийг өнгөрсөн Баасан гарагт буюу тавдугаар сарын 15-нд чөлөөлж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Мөнхбатыг нэгдүгээр орлогчоор томилжээ.

Г.Жаргалсайхан нь дөрвөн өдөр ажиллаж хамгийн богино хугацаанд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албыг хашсан хүн боллоо.

Нэгдүгээр орлогч Б.Мөнхбат өнөөдөр тамгаа хүлээж авах бол хотын дарга Х.Нямбаатар ажлаа хүлээлгэж өгөх юм байна.