Санхүү Эдийн Засгийн Их Сургууль(СЭЗИС) нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оноос зохион байгуулж буй "Эдийн засаг ба Сэтгүүл зүй" төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан "Эдийн засаг, санхүүгийн сургалт"-ын дөрөв дэх удаагийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Рио Тинто Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн энэхүү сургалт 2025 оны арваннэгдүгээр сард эхэлж нийт 12 долоо хоног үргэлжлэв.
Энэ хугацаанд
Сургалтад телевиз, сонин сэтгүүл, мэдээллийн сайтууд, байгууллагуудын хэвлэл мэдээллийн хэлтэс, төр болон хувийн хэвшлийн 20 байгууллагын 25 сэтгүүлч хамрагдаж, амжилттай төгсөн сертификатаа гардан авлаа. Ийнхүү анх удаагийн сургалтаас хойш нийтдээ СЭЗИС нь 100 гаруй сэтгүүлчийг сургаж, эдийн засгийн чиглэлээр мэргэшихэд нь үнэтэй хувь нэмэр оруулж байна.
“Чадварлаг сэтгүүлч - Чанартай мэдээлэл” уриан дор зохион байгуулагдсан энэхүү сургалтыг дэмжин ажилласан Рио Тинто Монгол ХХК, сэтгүүлчдээ сургах боломжоор хангасан хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, төслийг хамтран хэрэгжүүлж байгаа СЭЗИС-ийн эрдэмтэн, багш нар, “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр” төвийн хамт олон дэмжин ажилласан бүхэнд, төгсөгч нарт СЭЗИС-ийн төслийн багийнхан талархлаа илэрхийлж байв.
Түүнчлэн “Эдийн засаг ба сэтгүүл зүй” төслийн хүрээнд 2026 оны гуравдугаар сараас эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтанд зориулсан “МЕДИА ЭНТРЕПРЕНЕРШИП” сургалтыг эхлүүлэх болсноо мэдэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!