Энэ сарын 15-ны өдөр цахим орчинд тарсан ярианы бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
Тус ярианы бичлэг нь өнгөрсөн оны наймдугаар сард СХД-ийн Найрамдал зуслан орчим дахь амралтын газар танилцсан эрэгтэй нь тухайн эмэгтэйг согтуурсан үедээ хүчиндэхийг завдсан гэмт хэргийн баримт нотолгоо бөгөөд шалгагдаж байгаа юм байна.
Уг бичлэгийг "16 настай охины амь насаа алдах үеийн бичлэг" хэмээн цахим орчинд тарааж байсныг цагдаагийн байгууллагаас тус хэрэгтэй холбоогүй, худал мэдээлэл болохыг мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!