Уншиж байна ...

ЦЕГ: 16 настай охины амь насаа алдах үеийн гэх хуурамч бичлэгийг ямар зорилгоор тараасныг шалгаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
9 минутын өмнө
IKON.MN
зураг
 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө 16 настай Ш-ийн амь насыг хохироосон гэх хэрэг одоогоор шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байна. 

Уг хэрэгтэй холбоотой баримт гэх “ярианы бичлэг“ энэ сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн. Хэрэгт уг ярианы бичлэг нь нотлох баримтаар авагдаагүй, худал мэдээлэл тул бичлэгийг ямар зорилгоор олон нийтэд түгээснийг тодруулахаар шалгалтын ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэв.

Олон нийтийг цочроосон уг хэргийн шүүх хуралдааныг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт товлоод байгаа.