Уншиж байна ...

Шүүх хурлыг энэ сарын 22-нд товлож, Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэв

А.Төгөлдөр, iKon.mn
3 цаг 40 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

32 настай эмэгтэй болон 16 настай охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Дагвадорж нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. 

Урьдчилсан хэлэлцүүлгээс Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ, Х.Энхсайханд авсан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааныг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт товлосон байна.