Уншиж байна ...

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 19 байршилд 11.7 километр авто замын борооны ус зайлуулах шугам угсарна

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 14 цаг 27 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөжээ.

Харин Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн ажлын хүрээнд хоёр байршилд 7.2 км хөрсний ус зайлуулах шугамыг угсрах бол Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр усыг хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм байна.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хувьд 28 байршлын 48 мянган шоо метр лаг хагшаасыг, зургаан дүүргийн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 217 км шугам сүлжээний 4,034 шүүрт худаг, 4,171 ширхэг үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлуудыг гүйцэтгэхээр болжээ. 

Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт борооны ус зайлуулах 15.1 километр шугам сүлжээг 12 байршилд угсрахад 12.6 тэрбум, Ганц худаг орчмын үерийн хамгаалалтын даланг барихад 3.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс