ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/02-НД НИЙТЛЭГДСЭН
Токиогийн Их Дуулгад Монголын 16 тамирчин өрсөлдөнө
IKON.MN
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний оны сүүлчийнх нь Токиогийн Их Дуулга тэмцээн билээ.
Энэ сарын 6-наас 7-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд одоогийн байдлаар 43 орны 324 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгчээ. Япончууд хамгийн олон буюу 56 тамирчин оролцох бол БНСУ-аас 26, ОХУ-ын 22, Хятадын Тайпэйгийн 19, Монголын 16, Польшийн 15, Гүрж, АНУ-ын тус бүр 13 тамирчин бүртгүүлсэн байна.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
- 60 кг: Б.Сүхбат, К.Ёлк,
- 66 кг: Б.Эрхэмбаяр,
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр,
- 81 кг: Н.Жангарай,
- 90 кг: Ц.Дагвадорж,
- +100 кг: Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
- 48 кг: Ж.Анударь,
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ,
- 57 кг: Л.Сосорбарам, Т.Ариунзаяа,
- 63 кг: Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг,
- 78 кг: О.Хүслэн
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
