Уншиж байна ...

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө сулрахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

2025 оны 11-р сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • 11-р сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 11-р сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 11-р сарын 24-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 

  • 11-р сарын 22-нд нутгийн зарим газраар,
  • 11-р сарын 23-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • 11-р сарын 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • 11-р сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 
  • 11-р сарын 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -18…-23 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус,
  • Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.
  • 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.