Уншиж байна ...

"Хоёрдугаар тойрог зам хотын баруун, зүүн хэсэгт баригдана"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог авто замыг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн есдүгээр сард зарласан бол хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлжээ.

Хоёрдугаар тойрог зам төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, Нэгдүгээр тойрог замтай нийлэх аж. Нэгдүгээр тойрог зам нь баруунаас зүүн тийш Туулын хурдны замтай нийлэх юм.

Харин хоёрдугаар тойрог замын хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын зам дагууд хамарч, Туулын хурдны замтай огтлолцсоноор хотоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг ачааллыг бууруулна гэж тооцоолжээ.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй иргэдийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийхэд төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар багасах, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5,000 машинаар буурах судалгаа гарчээ. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс