Уншиж байна ...

ФОТО: Төрсөн ах дүү хоёр анх удаа "Counter Strike 2" тоглоомд өөрсдийн стикерээ гаргалаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "StarLadder Budapest Major 2025" Унгарын Будапешт хотноо энэ сарын 24-нөөс эхэлнэ. 

1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсаас "The MongolZ" болон "The Huns Esports" баг оролцох билээ. 

"Counter Strike 2" тоглоомын тамирчид мэргэжлийн замналдаа дэлхийн аваргад оролцож, өөрийн гарын үсэгтэй дахин давтагдашгүй стикер (sticker) буюу өнгө үзэмжийн төгс хоршил бүхий тоглоом доторх наалттай болох нь томоохон амжилт юм.

Дэлхийн аваргад оролцож буй тамирчин болон баг тус бүр өөрийн гэсэн стикертэй болдог. Уг тоглоомыг сонирхогчид өөрийн дуртай баг, тоглогчийн стикерийг авахын төлөө их хэмжээний мөнгө зардаг бөгөөд тухайн мөнгөний тодорхой хувийг баг, тамирчдад өгдгөөрөө онцлог. 

Тэгвэл энэ жилийн дэлхийн аваргад оролцож буй манай улсын хоёр багийн тоглогчдын стикер албан ёсоор гарлаа. "The MongolZ" багийн тоглогч Б.Гарьдмагнай (blitz), М.Содбаяр (Techno4K) нар нь 2022 оноос хойш тасралтгүй найм дахь удаагаа стикерээ гаргаж байгаа юм.

Түүнчлэн монгол тоглогчдын хамгийн анхны стикерийг "erkaSt" буюу Г.Эрдэнэцогт 2019 онд Австралийн "Grayhound" багийн бүрэлдэхүүнд тоглож байх үедээ гаргаж байв.

зураг
 

Энэ удаагийн дэлхийн аваргад төрсөн ах дүү хоёр анх удаа оролцож, стикер гаргаж буйгаараа онцлог содон үйл явдал болж байна. Тодруулбал "The MongolZ" багийн тоглогч "Mzinho" буюу Б.Аюуш өөрийн төрсөн ах "The Huns Esports" багийн тоглогч "Bart4k" буюу Б.Баатархүүгийн хамт стикер гаргалаа.

"The MongolZ" багийн болон тоглогчдын стикер:

"The Huns Esports" багийн болон тоглогчдын стикер: