Утас тань унавал яах вэ? – ESR-ийн цэргийн зэрэглэлийн хамгаалалт
ESR Монголын хэрэглэгчдэд албан ёсоор: Дэлхий даяар 123 сая гаруй хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн ESR брэнд Монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.
Тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр GWE ХХК ажиллаж байна. Манай компани 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж MOMAX, VONIKO зэрэг дэлхийд танигдсан сүүлийн үеийн технологийн брэндүүдийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэж байгаа билээ.
iPhone 17 болон iPad загварт зориулсан хамгаалалтын шинэ, цэргийн зэрэглэлтэй бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.
“Цэргийн зэрэглэл” хамгаалалт гэж юу вэ?
“Military-Grade Protection” бол энгийн маркетингийн нэр томьёо биш. Энэ нь АНУ-ын Батлан хамгаалахын MIL-STD-810G стандартын дагуу хийгддэг тусгай туршилт юм.
Туршилтад:
- Төхөөрөмжийг олон удаа, янз бүрийн өндрөөс унагаж шалгах
- Янз бүрийн гадаргуу дээр цохилтод тэсвэртэй эсэхийг турших
- Хэт халуун, хүйтэн, чийгтэй орчинд ажиллуулах
- Чичиргээ, доргилтыг даах чадварыг сорих зэрэг орно.
Эдгээрийг давж чадсан тохиолдолд тухайн кейс “цэргийн зэрэглэлийн хамгаалалттай” гэсэн үнэлгээг авдаг бөгөөд энэ нь хэрэглэгчдэд бат бөх, найдвартай хамгаалалт санал болгож буйг баталдаг.
ESR брэндийн кейсийг яагаад сонгох вэ?
ESR нь стандартын шаардлагыг биелүүлээд зогсохгүй, түүнээс давсан бат бөх чанар бүхий хамгаалалт санал болгодог.
- Cyber Tough Magnetic Case – 3 давхар хамгаалалттай, 7 метрийн өндрөөс унасан ч тэсвэрлэнэ. 7 дахин өндөр хамгаалалттай бөгөөд 1,500 г хүчтэй MagSafe соронзон холболттой.
- Classic Hybrid Magnetic Case – Ил тод, минимал хийцтэй атлаа уналтын эсрэг цэргийн зэрэглэлийн хамгаалалттай. Камер болон буланг нэмэлтээр бэхжүүлсэн.
- Cloud Soft Magnetic Case – Зөөлөн силикон мэдрэмжтэй ч 3.3 метр хүртэл унасан тохиолдолд тэсвэртэй. Өдөр тутмын хэрэглээнд илүү тохиромжтой.
- UltraFit Armorite® Pro Screen Protector – Corning™ шилээр бүтээгдсэн, энгийн шилнээс 10 дахин бат бөх. Анти-рефлекс бүрхүүл нь гэрлийн ойлтыг бууруулж, өнгийг илүү бодитоор харуулна.
👉 iPhone 17-ын томорсон камерын модулийг харгалзан ESR-ийн кейсүүд нь өргөгдсөн ирмэг, Air Guard булангийн хийц, Camera Control бүрхүүлтэй тул хамгийн эмзэг хэсгүүдийг бүх талаас нь хамгаална.
iPhone 17: 7 дахин илүү бат бөх хамгаалалт
ESR-ийн iPhone 17-д зориулсан бүх кейс, шилнүүд нь цэргийн зэрэглэлийн хамгаалалттай бөгөөд 7 метр хүртэлх уналтын туршилтыг давсан.
- 7x Military-Grade Protection – MIL-STD-810 стандартыг давсан хамгаалалт
- Armorite Screen Protector – Ердийн шилнээс 7 дахин бат бөх, 64 г жинтэй ган бөмбөгийн уналтыг тэсвэрлэсэн
- Camera Control бүрхүүл – Зураг авах тохиргоог гаднаас удирдах боломжтой
- MagSafe нийцэл – Бат бөх соронзон холболт, тогтвортой цэнэглэлт
Энэ нь хэрэглэгчдэд өдөр тутмын болон гэнэтийн нөхцөлд ч утсаа бүрэн итгэлтэй хамгаалах боломжийг олгодог.
iPad 2025: Хамгаалалт ба бүтээмжийг нэг дор
Шинэ iPad загваруудад зориулсан ESR-ийн бүтээгдэхүүнүүд нь зөвхөн цэргийн зэрэглэлийн стандартаар хамгаалаад зогсохгүй, маш хүчтэй соронзон технологи, өнгө загвар дизайн, чанараараа бусад брэндээс ялгардаг.
- Shift Magnetic Case – Дэлхийн анхны 6 горимтой, 9 тогтвортой өнцөгтэй кейс.
- UltraFit Armorite Screen Protector – Military-grade хамгаалалттай шил, тоос ба бөмбөлөггүй угсралтын UltraFit технологитой.
- UltraFit Classic Protector – Энгийн шилнээс 2 дахин бат бөх, дэлгэцийг кристал тунгалаг хэвээр хадгална.
- Rebound Keyboard Case 360 – Trackpad болон гэрэлтдэг товчлууртай, iPad-ыг workstation болгон хувиргана.
👉 Эдгээр нь оюутан, мэргэжилтэн, бүтээлч хэрэглэгчдэд iPad-аа хамгаалж, бүтээмжтэй ашиглах хамгийн оновчтой сонголт юм.
ESR брэндийн тухай
2009 онд Хонг Конгт байгуулагдсан ESR нь өнөөдөр дэлхийн 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж, 123 сая гаруй хэрэглэгчийн итгэлийг хүлээсэн. 490 гаруй патент эзэмшиж, олон улсын нэр хүндтэй Red Dot Award, iF Award, French Design Award Gold зэрэг шагналуудыг хүртсэн, дэлхийд чанар, инновацаараа танигдсан брэнд юм.
Монгол дахь албан ёсны төлөөлөгч
GWE ХХК нь Монголын зах зээлд 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж ESR, MOMAX, VONIKO зэрэг дэлхийд танигдсан сүүлийн үеийн технологийн брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.
📍 Хаанаас авах вэ?
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Замын цагдаагийн ерөнхий газрын эсрэг талд Соёолж молл худалдааны төвийн, 3-р давхарт – MOMAX | ESR Store
📞 Холбоо барих: 89003785, 95040005
🛒 Онлайн: linko.mn
📲 Facebook: ESR Mongolia
📲 Instagram: @esr_mongolia
👉 ESR – таны iPhone болон iPad-д баталгаатай, цэргийн зэрэглэлийн хамгаалалтын цогц шийдэл.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
