ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэл: SHRM бол HR-ийг “админ ажилтан” бус, бизнесийн ирээдүйг тодорхойлогч мэргэжилтэн болгодог түлхүүр

ikon.mn
2025 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ, сургалт, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Beyond HRM ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Сарангэрэлтэй Монголын болон дэлхий дахины хүний нөөцийн салбарын чиг хандлага, мэргэжилтнүүдийн өмнө нээгдэж буй шинэ боломж болох дэлхийн 165 гаруй оронд хүлээн зөвшөөрөгддөг SHRM-ийн олон улсын  сертификаттай сургалтын талаар ярилцлаа.

- Юуны өмнө, дэлхийн 165 оронд хүлээн зөвшөөрөгддөг хүний нөөцийн SHRM байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сургалтыг монголчууддаа эх хэлээрээ хүргэх боломжийг нээж өгч байгаад баяр хүргэе.  Энэ нь Монголын HR салбарт ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ?

- Өнөөдөр байгууллагууд бүтээгдэхүүн, үнэ бус хүмүүсээрээ, соёлоороо өрсөлддөг болсон. Шилдэг технологи, санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байсан ч зөв хүмүүсгүй, зөв соёлгүй бол байгууллагын хөгжил тогтдоггүй. Монголын маань байгууллагууд ч сүүлийн жилүүдэд зөвхөн дотооддоо бус дэлхийн зах зээл дээр өрсөлдөж эхэллээ. Тиймээс олон улсын хүний нөөцийн стандарт, арга барилыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болж ирж байна. Энэ хэрэгцээг хангахаар Монголын зах зээлд гарч ирж байгаа цорын ганц олон улсын сертификаттай, мэргэшүүлэх сургалт бол SHRM-аас танилцуулж буй CEHRM (Certificate of Excellence in Human Resource Management) сургалт юм.

Хүний нөөцүүд маань SHRM сургалтанд хамрагдаж, сертификат авснаар карьерынхаа үнэлэмжийг олон улсын түвшинд гаргах боломж нээгдэж байна. CEHRM сургалтанд сууснаар зөвхөн онол биш, дэлхийн 160 гаруй оронд амжилттай туршигдаж, хэрэгжсэн практикт тулгуурласан мэдлэг авч, дэлхийн HR-ийн чиг хандлагад нийцсэн арга хэрэгслүүдийг эзэмшинэ. Дэлхий дахинд SHRM сертификаттай хүний нөөцийн мэргэжилтнүүд бусад мэргэжилтнүүдээсээ даруй 20-30% өндөр цалинтай байдаг жишиг бий. Үүний үр дүнд карьер ахих, цалин нэмэгдэх, олон улсын болон дотоодын ажил олгогчдод өөрийгөө илүү үнэ цэнтэйгээр харуулах боломж нээгдэнэ.

Байгууллагын хувьд SHRM сертификаттай хүний нөөцийн мэргэжилтэнтэй болсноор олон улсын стандартад нийцсэн мэдлэг, аргачлалыг дотооддоо нутагшуулж, байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдгийг онцолмоор байна.  Мөн ажилтны тогтвор суурьшил, бүтээмж, сэтгэл ханамжийг өсгөх шийдлийг авчирахаас гадна хүний нөөцийн функц нь бизнесийн стратегийн жинхэнэ түнш болж, байгууллагын өрсөлдөх чадварт эерэг нөлөө авчирна. SHRM-ийн сертификаттай HR-тай болох нь зөвхөн хувь хүний хөгжил биш, компанийн бүхэл бүтэн өсөлтийн хөрөнгө оруулалт гэж харах нь зүйтэй гэж бодож байна.

-Энэ сургалт Монголын HR мэргэжилтнүүдийг мэдлэгтэй болгоод зогсохгүй, дэлхийд өрсөлдөх чадвартай болгоно гэдэгт итгэж байна. Манай уншигчдад SHRM -ын талаар товч мэдээлэл өгнө үү.

-SHRM (Society for Human Resource Management) нь дэлхий даяар 350 мянга гаруй гишүүнтэй, 165 оронд хүлээн зөвшөөрөгддөг, салбарын дэлхийн стандарт, шилдэг туршлагыг тодорхойлдог, хүний нөөцийн мэргэжилтнийг зөвхөн хүний нөөц биш, байгууллагын бизнесийн стратегийн жинхэнэ түнш болгодог хүний нөөцийн хамгийн том мэргэжлийн институт юм. SHRM-ийн албан ёсны сертификат олгох эрх бүхий сургалт Монголд орж ирснээр манай HR мэргэжилтнүүд дэлхийн жишгээр хөгжиж, олон улсын хүний нөөцүүдийн мэргэжлийн сүлжээтэй илүү ойроос, хөнгөлөлттэй үнээр холбогдох боломж бүрдэхээс гадна SHRM-ийн хүний нөөцийн мэргэшүүлэх сургалтуудад хамрагдаж, энэ чиглэлээр туршлага хуримтлуулан, шалгалт өгөн тэнцсэн тохиолдолд дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг SHRM-CP, SHRM-SCP сертификат авах эрхтэй болно. Мөн жил бүр АНУ-д зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том хүний нөөцийн чуулга уулзалт болох SHRM конференст хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой болж ирж байна.

- SHRM-CP, SHRM-SCP сертификатууд яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй вэ?

- Энэ бол дэлхий даяар ажил олгогчид хүлээн зөвшөөрдөг олон улсын ‘’HR паспорт’’ гэж хэлж болно. SHRM сертификат бол хүний нөөцийн чиглэлээрээ дэлхийд хамгийн нэр хүндтэй сертификат. SHRM-CP (Certified Professional), SHRM-SCP (Senior Certified Professional) сертификатууд нь:

  • HR салбарын олон улсын стандарт мэргэжлийн түвшний баталгаа
  • Глобал HR суурь мэдлэг, чадвар, стратегийн сэтгэлгээг шалгадаг хатуу шалгалтын дүнд олгогдоно
  • Олон улсын ISO/ANSI стандартын дагуу баталгаажсан

Дэлхий даяар хүний нөөцийн мэргэжилтэн, удирдах ажилтнуудыг ажилд авахдаа уг мэргэшлийн зэргийг карьерийн үнэ цэнтэй үзүүлэлт хэмээн тооцдог. CFA шиг SHRM нь дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөнө. Ингэснээр зөвхөн Монголд биш, гадаад зах зээл дээр ч үнэ цэн өндөр.

- SHRM-CP, SHRM-SCP болон CEHRM сертификатуудын ялгаа юу вэ?

- SHRM-CP, SHRM-SCP бол хүний нөөцийн чиглэлээр хангалттай мэдлэг, туршлага хуримтлуулсны дараагаар олон улсын шалгалтыг амжилттай өгч байж олгогддог албан ёсны сертификатууд. Энэ нь HR-ийг “админ төвтэй” хүний нөөцөөс “стратеги төвтэй” хүний нөөц болоход шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн эсэхийг шалгадаг.

Харин манай улсад олон улсын албан ёсны стандарт сургалт урьд өмнө байгаагүй. Ихэнхдээ олон улсын ном, сургалтын хэсгүүдийг хольж, зохиогчийн эрх зөрчиж боловсруулдаг сул тал түгээмэл. Харин SHRM-ийн CEHRM бол анхны албан ёсны, олон улсын стандарт, хүний нөөцийн мэргэжлийн чиглэлээрх хамгийн нэр хүндтэй байгууллагын гаргасан сертификаттай сургалт гэдгээрээ онцлог.

CEHRM нь бүх түвшний HR-уудад хэрэгтэй, олон улсын стандарт мэдлэг, дэлхийн 100 гаруй улс оронд туршигдаж амжилттай нэвтэрсэн хүний нөөцийн тэргүүн туршлагуудыг практик хэлбэрээр зааж сургадаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн сертификаттай албан ёсны сургалт. Үүн дээр үндэслэн HR мэргэжилтнүүд ажлын байрандаа туршлага хуримтлуулж, цаашид SHRM-CP, SHRM-SCP зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах боломж нээгдэнэ.

- CEHRM сертификаттай хүний нөөцийн менежертэй байх нь тухайн компанид ямар ашигтай вэ? Тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд хэрхэн туслах вэ?

- CEHRM буюу Хүний нөөцийн төгөлдөршил сертификатыг авсан мэргэжилтэн бол зөвхөн онол мэддэг HR биш, бизнесийн бодит асуудлыг шийдэх чадвартай стратегийн түнш болох болно. Ажилтны тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөн өндөр байх, ур чадварын зөрүү ба дахин сургах хэрэгцээ, ажилтны сэтгэл ханамж, оролцооны бууралтыг шийдэхэд чиглэсэн аргачлал, практик түүлүүд өгдөг.  Ингэснээр байгууллагын бүтээмж, тогтвортой өсөлтөд шууд хувь нэмрээ оруулна.

- SHRM CEHRM сургалтанд сууснаар  ажилтан болон багийн түвшинд бүтээмж, гүйцэтгэл хэрхэн сайжрах боломжтой вэ? Яаж хэмжих вэ?

- Олон улсын стандарт мэдлэгийг эх хэлээрээ авч, дэлхийтэй нэг хэлээр ярьдаг болно. Онолын болон практик аргачлал эзэмшиж, зөвхөн ажилтны асуудлыг бус бизнесийн сорилтыг шийддэг болно. Карьер ба үнэ цэн нь өсч, байгууллагын стратегийн жинхэнэ түншийн байр сууринд гарна. Өөрөөр хэлбэл, SHRM бол HR-ийг “админ ажилтан” бус, бизнесийн ирээдүйг тодорхойлогч мэргэжилтэн болгодог түлхүүр.”

Багийн түвшинд  уялдаа холбоотой, зорилго нь тодорхой, өндөр оролцоотой соёл бүрдэж, хүний нөөцийн бүтээмж дээшилнэ. Үүнийг бид Employee engagement болон turnover, Productivity KPI, хүний нөөцийн үзүүлэлтүүд (time-to-hire, training ROI, retention rate) зэрэг үзүүлэлтүүд өссөнөөр хэмжиж болно.

- SHRM сертификат авсны дараа карьер, орлого хэрхэн өсдөг вэ?

- Дэлхийн жишгээр SHRM сертификаттай HR-уудын цалин дунджаар 20–30%-иар өндөр, карьерийн дэвшил нь хэд дахин илүү байдаг. Монголд ч энэ нь олон улсын HR паспорт болж, энэ салбарын мэргэжилтнүүдийг бизнесийн стратегийн түнш болгож чадна. Өөрөөр хэлбэл, карьерийн шат ахих, орлогоо нэмэгдүүлэх хамгийн баталгаатай хөрөнгө оруулалт бол SHRM -ийн нэг хэсэг байх юм.

- SHRM- ийг Монголд нээх болсон шалтгаан болон SHRM-тэй холбогдсоноор таны хувийн болон мэргэжлийн талбарт ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

- Байгууллагын хамгийн үнэ цэн болсон хүмүүсийн  чадвар, хүсэл мөрөөдөл, боломжийг зөв нээж өгвөл ямар ч бизнес өөрчлөгдөж чадна гэдэгт би итгэдэг. Олон жил энэ салбарт ажиллахдаа  бидний мэдлэг, аргачлал, стандарт дэлхийн түвшнээс хоцорч байгааг анзаарч,  хүний нөөцийн функцыг стратегийн түвшинд бизнесийн ирээдүйг тодорхойлдог хөдөлгүүр болгох хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг SHRM-ийн албан ёсны сургалтыг Монголдоо эхлүүлэхээр зорьсон.

Мэргэжлийн талбарт дэлхийн шилдэг экспертүүдтэй харилцаж, хамгийн сүүлийн тренд, аргачлалыг шууд эх сурвалжаас нь сурч, Монголын бизнесүүдэд нутагшуулах боломжтой болсон. Хувийн амьдралд энэ нийгэмлэг надад илүү том сэтгэх, өөрийгөө дэлхийтэй нэг түвшинд төсөөлөх урам зориг, шинэ боломж, шинэ хүрээлэл, шинэ түвшний өөрийгөө бүтээх гарц болсон.

- SHRM CERHM сургалтыг Монголд хэрхэн зохион байгуулах вэ?

- CEHRM буюу Хүний нөөцийн төгөлдөршил сургалт 10 модулиас бүтнэ. Модулиуд нь дараах сэдвүүдээс бүрдэж байгаа. Үүнд: 

  1. Хүний нөөцийн оперэйшнс буюу үйл ажиллагаа,
  2. Талентыг татах, сонгон шалгаруулах
  3. Тотал ревардс буюу цалин хөлс, нэмэгдлийн удирдлага
  4. Бизнесийн трендүүд болон хүний нөөцийн уялдаа холбоо
  5. Талент менежмент, сургалт хөгжил
  6. Зайнаас ажиллах зохион байгуулалт
  7. Ажил олгогчийн брэндинг ба байгууллагын соёл
  8. Гүйцэтгэлийн удирдлага ба байгууллагын хөгжил
  9. Хүний нөөцийн аналитикс
  10. Өөрчлөлтийн удирдлага

Дээрх 10 модуль сургалтандаа бүрэн хамрагдаж, холбогдох шалгалтыг эх хэл дээрээ амжилттай өгснөөр SHRM-ийн Ази Номхон Далайг хариуцсан удирдлагын төвөөс албан ёсны сертификат олгогдоно.  Сургалт маань энэ 10-р сарын сүүлээр эхлэх бөгөөд 2 сарын турш, долоо хоногт 2 удаа 18:30–20:00 цагийн хооронд танхимаар явагдана.

Төлбөрийн хувьд бид уг сургалтын олон улсад мөрдөгддөг үнийн дүнгээс нээлтийн хямдрал болгож 30% урамшуулал яг одоо богино хугацаатайгаар зарласан байгаа бөгөөд 25 элсэгч аваад сургалтын бүртгэл хаагдана. Элсэгчдэдээ зориулж дээрх төлбөрийн хөнгөлөлтөөс гадна 118 ам.долларын үнэ бүхий SHRM-ийн нэг жилийн гишүүнчлэлийн эрхийг бэлэг болгон өгч байгааг дуулгахад таатай байна. Сургалтыг төгсөгчид маань цаашид байнгын холбоотой байж хүний нөөцийн экспертүүдээс бүрдсэн alumni үүсгэж, мэдлэгээ хуваалцаж, бие биетэйгээ нетворкинг үүсгэх боломжийг хангахаар мөн ажиллаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг info@beyondhrm.mn мэйл хаягаар болон SHRM Mongolia FB хуудаснаас, 88107498 дугаараас тус тус аваарай. Мөн доорх линкээр хандаж сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт явуулах боломжтой.

https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id

- Баярлалаа. Танд амжилт хүсье

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.