Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

38 дахь удаагийн НОМЫН БАЯР болоход 10 хоног үлдлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний номын баяр 10 хоногийн дараа буюу есдүгээр сарын 19-21-нд болох гэж байна. 

Хүүхэд залуусын хүсэн хүлээдэг уг хэмжээг зохион байгуулагч "Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой давхцаж буй нь энэ удаагийн номын баярын нэг онцлог аж. 

Түүнчлэн номын баярын зурагт хуудсанд үлгэр домгийн дүрүүдийг багтаасан байгаа нь "Хүн бүр багаасаа үлгэр уншиж өсдөг. Үлгэр бол хүний амьдралд том орон зайгаа үлдээдэг гэдгийг ойлгуулах зорилготой. Мөн үлгэр унших өгөх, үлгэр сонсох нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал бий болгодгоороо чухал хэмээх санааг илэрхийлж байгаа" гэлээ. 

Мөн "Номын соёлт ертөнц" ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Сувд "Ном гэдэг өнөөдөр бичигдэж буй ч ирээдүйд түүх болж үлдэнэ. Ном урт настай байгаасай, олон үе дамжигдаж уншигдаасай гэж хүсэж байна" гэлээ.