ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ эрин, Шинэ эхлэл нь ахлах сургуулийн статуст шилжиж, IX анги төгсөгчдөөс элсүүлдэг болно"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч Шинэ эрин, Шинэ эхлэл сургууль V ангиа төгссөн сурагчдыг сонгон шалгаруулж, VI ангидаа элсүүлдэг. 

Харин ирэх жилээс эдгээр сургууль VI ангиас элсүүлэхээ зогсоож байгаа тухай мэдээлэл бий. Энэ талаар Боловсролын Ерөнхий Газраас тодруулахад "Боловсролын хуулийн дагуу эдгээр сургууль нь ахлах сургуулийн статустай болж байгаа. Иймд IX ангиа төгссөн сурагчдаас элсэлтээ зохион байгуулдаг болно. Шилжилтэд 1-2 жил шаардагдах байх" гэлээ.

Жил бүр V ангиа төгссөн хэдэн зуун сурагч дээрх сургуулиудад элсэхээр шалгалтад хамрагддаг бөгөөд тэднээс нэг сургууль дунджаар 46-48 хүүхэд элсүүлж буй.