С.Гэндэнжамц: ЭШ-д долоон шалгуулагч гар утастайгаа орсон нь илэрч дүн оноогоо тэглүүлсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаар өнөөдөр Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ үеэр сэтгүүлчид БҮТ-ийн удирдлагуудаас шалгалтын зохион байгуулалт, сэдвийн хүрээ, шалгалтын явцад гарсан асуудлын талаар БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа.

- Гар утастайгаа орсон тохиолдол энэ жил хэр их гарсан бэ?

- Гар утас авч орох асуудал жилийн жилд ажиглагддаг. Шалгуулагчдыг шалгалтын төв рүү орохоос өмнө металл илрүүлэгчээр илрүүлдэг. 

Энэ жил долоон шалгуулагч гар утастайгаа ороод, шалгалт эхлэхээс өмнө хянагч багшид баригдаж дүн оноогоо тэглүүлсэн. 

- Физикийн шалгалт дээр яагаад оноо бууруулсан бэ. Жишээлбэл 537 оноо авсан хүүхдийнх 521, 505 оноо авсан хүүхдийнх 485 болсон байна. Үүнээс шалтгаалж тухайн сургуулийнхаа босго оноонд хүрч чадахгүй болж байна шүү дээ?

- Физикийн шалгалтын нэг даалгаварт киложоул(кЖ) нэгжийн "кило" утгыг илтгэх үсэг байхгүйгээс асуудал үүссэн тул тохируулга хийсэн. Ийм алдаа хоёр хувилбарт байсан учраас бүх хувилбарын хүүхдүүдэд тухайн даалгаврын оноог бүтнээр нь өгсөн. Үүнтэй холбоотойгоор хэмжээст оноонд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон.

Хэмжээст оноо нь автоматаар бодогддог бөгөөд хүний оролцоо байхгүй.

- Нийгэм судлалын шалгалтын даалгаварт олон намын тогтолцоо, тэтгэвэр, инфляц, олон улсын харилцааны тухай гээд асуултууд байсан. Эдгээрийг 12 дугаар ангийн ямар хүүхэд мэдэх вэ. Ийм агуулга сурах бичгийн хаана нь байгаа вэ. Сонгоны хичээлээр орсон гэж байгаа ч хүүхдүүд сонгоноороо ч үзээгүй гэж байгаа?

- Тэтгэврийн талаар гэхэд 10 дугаар ангийн Нийгэм судлал хичээлийн сурах бичгийн 69 дүгээр хуудсанд бий. Энд хувь тэнцүүлсэн тэтгэвэр, бүрэн тэтгэвэр гэж юуг хэлдэг вэ, яаж тооцдог талаар арга аргачлал нь байгаа.

Манайх даалгаврын дэлгэрэнгүйгээ авахдаа энэ даалгавар нь сурах бичгийн аль агуулгатай нийцэж байгаа вэ, сургалтын хөтөлбөр, суралцахуйн зорилттой хэрхэн нийцэв гэдгийг шалгадаг.

Сургалтын хөтөлбөрөөс гажсан, хичээлээр үзээгүй гэдэг асуудал дээр бид тохирцыг байнга хянадаг. Шалгалтын материалын хамгийн чухал нь тохирц. Агуулга, бүтэц, хугацааны тохирцыг тасралтгүй хийдэг.

Сурах бичгийн хаана орсон бэ гэдгээр агуулгыг тохирцыг хянадаг бол хугацааны тохирц дээр өнгөрсөн жил хүүхдүүд энэ даалгаврыг ямар хугацаанд хийсэн тухай прогнозоор шалгадаг. Бүтцийн тохирцыг шалгахдаа энэ насны хүүхдүүдэд схемчилж өгвөл тохирох уу, текстээр оруулбал тохирох уу, зураг байдлаар өгвөл тохирох нь уу гэх зэргээр шалгаад сэдэв даалгаврууд хийдэг.

- Элсэлтийн Шалгалтын даалгаврыг ямар хүмүүс боловсруулдаг юм бэ?

- Манай байгууллагаас даалгаврыг хэрхэн боловсруулах талаар гадаадын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажилладаг. Хүүхдийн мэдлэг чадварыг бодитоор үнэлж чадах даалгавар нь ямар өгөгдлөөр тавигддаг талаар мэргэжилтнүүдээ тогтмол сургадаг.

Энэ шалгалтад 10 судлагдахуун бүрд хоёр, хоёр гэхээр 20 боловсруулагч, судлагдахуун бүр дээр нэг эксперт буюу нийтдээ 30 хүн шалгалтын материал дээр ажилладаг.

Сэдэв даалгавар боловсруулагч нартаа

  • сургалтын хөтөлбөр дээр тодорхой хэмжээгээр ажилласан
  • ерөнхий боловсролын сургуульд хичээл заадаг
  • их, дээд сургуульд багшилдаг гэх мэт шаардлагууд тавьж байна.

Мөн БҮТ-өөс зохион байгуулсан сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.

Нэг судлагдахуун дээр ажиллах гурван хүн нь үүргээрээ ялгаатай. Нэг нь ерөнхий боловсролын сургуулийн багш, нэг нь олимпиад болон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн эсвэл их, дээд сургуулийн багш байдаг. Эксперт нь онолын хувьд алдаа бий эсэхийг хянадаг ба хөтөлбөр, сурах бичгийн талаар мэдлэгтэй, сурах бичиг боловсруулах багт ажиллаж байсан бол давуу талтай байдаг.

2006 оноос ийм бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
А. Болормаа [66.181.191.116] 2025/6/28
Энэ жил шалгалтанд 43318 хүүхэд оролцжээ. Үүнээс 172 хүүхэд 800 оноо авсан нь 1% хүрэхгүй хүүхэд 800 оноо авчээ. Үүнээс харахад шалгалиын материал арай хүндэж бна гэж үзэж бна. Нийт хүүхдийн 20% нь ядаж 800 оноо авдаг бол зүгээр юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.246] 2025/6/26
Боловсролын салбарыг ажлаа хэвийн явуулахад бүү садаа болцгоо. Гагцхүү НЕБ сургуулиудын захирлуудыг яаралтай сольж, шинэ залуусаар сэлгээ хийх хэрэгтэй. МАН дагасан, нас нь явсан хүмүүс байшаад байдаг. Тэд өөрчлөлт шинэчлэлтийг хамгийн их эсэргүүцдэг.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.118] 2025/6/25
Hudlaa oorsdiinhon aldaanaas bolj aldagdsan dun deeree shaltag toocood shaagaad, Ta nariin l buruu
0 | 0 Хариулах
Баатар [66.181.188.158] 2025/6/24
ТА НАРТ ХҮНИЙ НЯЛХ ХҮҮХДИЙГ ГӨРДӨХ ОНООНООС НЬ ДООШ НЬ ДАРАХ ЭРХ БАЙХГҮЙ МУУСАЙН ТОРООЛУУДАА
1 | 1 Хариулах
Баатар [66.181.188.158] 2025/6/24
ГЭНДЭНЖАМЦАА ЧАМД ӨӨРИЙН ГЭХ ТОЛГОЙ БАЙХГҮЙ МУУ ТОРООЛ ХАРХ МИНЬ ЗАЙЛ ПИЗДА
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.163] 2025/6/24
Тэр ч бол болохгүй утас оруулдаг яаж бгаан. Харин сургууль сургуулиар нь дүнг нь гаргах нь зөв. Монгол хүмүүс хэзээ хүүхдүүдийг ер нь ойлгодог илүү хүндэтгэлтэй ханддаг болох юм болдоо. Дандаа уралддаг сэтгэхүйгээр хорвоог харж болохгүй юм бгаам даа.
1 | 0 Хариулах
Zochin [202.9.46.221] 2025/6/23
Юмаа сайн шалгахад яадаг байнаа. Кжоулын к үсэг алга болсон ч гэх шиг. Юугаа харж байдаг байнаа. Энэ багш нар тэр яам нь ер нь яачихсан хариуцлагагүй юм бэ. Ичмээр юм.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.218] 2025/6/23
АУБ нар нь уг нь төгсөх ангийн сурагчиддаа сүүлийн хагса жилийн турш 200-300 шахам удаа гар утас, янз бүрийн хэрэгсэл авч орж огт болохгүй шүү гэж хэлдэг л дээ. Яагаад тэр үгийг анхаарч болдогүй пм бэ?. Ардчилал гэж эмх замбараагүй байдал байдаг мэтээр ойлгуулснаас л ийм зүйл болж байгаа юм.
1 | 3 Хариулах
Зочин [202.126.91.244] 2025/6/23
,,тэнэгтээд бгаачээ нэгнийх нь онооноос хасаад нэгэнд нь өгчихсөн юмуу хаашайн бэ 7 оноо хасагдчихсан бна физик дээр
2 | 0 Хариулах
Zocji [202.9.47.49] 2025/6/23
Bvhel bvten eysh deer aldaatai bodlogo zohioj baidag gaihaltai shv
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.190] 2025/6/23
БАГШ НЬ 1 САЯЫН ЦАЛИНТАЙ ТҮК, АВТОБУСНЫ ЖОЛООЧ НЬ 3 САЯЫН ЦАЛИНТАЙ УЛСАД БОЛОВСРОЛ ЯРИАД ХЭРЭГ БАЙНА УУ?
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.149] 2025/6/23
Энэ ч дээ өөрийн толгойгүй нөхөр бололтой дарга нь “Тохируулга хийсэн” гээд шаа гэж үг зааж өгч, одоо тохируулж дууссан уу
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.149] 2025/6/23
Явж явж нам дагасан томилгоогоор баахан халаа сэлгээ хийж намдаа морь нохой шиг зүтгэсэн цүнх баригчдаа боловсролын салбарт бялуу хувааж байгаа мэт томилсны л уршиг л даа
2 | 0 Хариулах
Зочин [43.18.30.45] 2025/6/23
их дээд сургуульд багшилдаг багш нар чинь ЕБС-д юу үздэгийг мартсан бололтой, материал нь хүнд байсан гээд маш сайн сурагчид ч нус нулимстайгаа хутгалдсан шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.109] 2025/6/23
Хүүхдүүд өөрсдөө наад захын зүйлийг урвуулан бодож чадахгүй байна.Сурлагын чанар муу бна.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.119.125] 2025/6/23
Урвуулан ч гэх шиг
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.149] 2025/6/23
ЭЕШ тест алдаатай боловсруулаад тэгснээ зүгээр л оноо нэмж хасаад л… одоо нөгөө япон боловсролтой сайд нь япон ёс суртахуунаа гаргаад огцорчих доо
7 | 2 Хариулах