Маргааш баруун болон төвийн аймгуудаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч, маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Харин Улаанбаатар хотод ирэх даваа гараг хүртэл агаарын температур 8-19 хэм хүртэл дулаан. Салхи 6м/с-12м/с хүртэл, 25-нд хур тунадас орох төлөвтэй байна. 

27, 28-нд ихэнх нутгаар дулаарна

Нийт нутгийн ирэх тав хоногийн цаг агаарын төлөв 

  • Дөрөвдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Дөрөвдүгээр сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Дөрөвдүгээр сарын 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 

  • Дөрөвдүгээр сарын 25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар
  • Дөрөвдүгээр сарын 26-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • Дөрөвдүгээр сарын 28-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13…+18 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
  • 27, 28-нд ихэнх нутгаар дулаарна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг