"Тамхины татварыг буулгавал оршуулгын газар л нэмэгддэг. Талхнаас хямд тамхины хэлэлцээр шиг харагдаж байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг Евроазийн худалдааны түр хэлэлцээрээр тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварын 30 хувийг тэглэнэ гэсэн зүйл заалт орж ирснийг эсэргүүцэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийв. 

2024 онд манай улс 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолсон байна. Үүнийг хүн амынхаа тоонд хуваагаад үзэхэд нэг хүнд жилд 1,000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи оногдож байна. Үүнд дээр нэмээд ямар ч хяналтгүй байгаа электрон тамхийг өнгөрсөн онд 7.8 сая ширхгийг импортолсон байгааг хүн амынхаа тоонд хуваагаад үзвэл нэг хүнд жилд хоёр ширхэг электрон тамхи ногдож байгаа аж. 

Манай улс нийт тамхин бүтээгдэхүүнийхээ 35 хувийг Евроазийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортолдог байна. Тэдгээрийн гаалийн албан татварыг тэглэж байгаа нь зөвхөн тус 35 хувийн зах зээлийн асуудал биш аж. Учир нь манай улс голлон Казахстан болон БНСУ-аас тамхи импортолдог. Гэтэл БНСУ-аас манай руу тамхи импортолдог компани Казахстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа аж. Энэ нь цаашид манай улсад орж ирж байгаа бүхий л тамхин бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх сөрөг үр дагавартай харагдаж байна гэдгийг тэрбээр онцлов. 

"Бусад улсууд гаалийн болон онцгой албан татвараараа тамхин бүтээгдэхүүнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндээ хамгаалдаг"

Үргэлжлүүлэн тэрбээр "Энэ хэлэлцээр талхнаас хямд тамхины хэлэлцээр шиг харагдаж байна. Учир нь манай улсын тамхины үнэ болон тамхины татвар хамгийн хямд байдаг. Гэтэл бусад улсууд гаалийн болон онцгой албан татвараараа тамхин бүтээгдэхүүнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндээ хамгаалж байдаг. 
Манай улс угийн талхнаас хямд байгаа тамхийг гаалийн татваргүй оруулж ирвэл тамхины үнэ зайрмагаас ч хямд болно. Төр иргэддээ хор бэлдэж өгөх бодлогыг явуулах ёсгүй. 

Тамхины татварыг буулгавал оршуулгын газар л нэмэгддэг. Тамхины 30 хувийн татвараас улсын төсөвт жилд ₮68 тэрбум орж ирдэг. Энэ мөнгийг авч чадахгүй болно. Иймд УИХ Засгийн Газартаа энэ заалтыг хасах үүрэг даалгаврыг өгөх ёстой гэсэн байр суурьтай байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.83] 2025/4/24
Дэмжиж байгаа шүү.
0 | 0 Хариулах
зочин [103.212.118.165] 2025/4/24
Хор хор хорыг хэн гэгч гишүүн дэмжээд байгааг олон нийтэд зарлаач.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.188.21] 2025/4/23
Тамхи бол архинаас их хортой тэгхээр тамхины татвар тэглэх гэсэн улс төрчид бол Монгол улсын дайсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй!!! Цаагуураа Монгол хүнийг хорлох оролдлого!!!
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.48] 2025/4/23
Номинчимэг ээ, битгий халуур аа! Тамхи талхнаас хямдхан болчингуут л тамхи татаад эхэлдэг юм байдаггүй юм аа. Чи юу ч мэдэхгүйгээ харуулж байна. Наркотикоос хамааралтай хүмүүст тамхины татвар, үнэ асар их дарамт болдог. Тэд тамхигүй байх нь чи попрохгүй, олны анхаарлын төвд орохгүй байхаас ч илүү их дарамт, стрес амсдаг. Тэд татвар нэмэгдэнгүүт тамхинаас гарч болдоггүй. Энэ бол тусдаа асуудал. Чи маш амархан төсөөлж бодож байна. Энэ огт тийм биш. Тамхитай татвараар тэмцдэггүй юм. Шинэ үеийнхнийг тамхинаас хэрхэн хол байлгах, төлөвшүүлэх талаар одооноос судалгаатай, төлөвлөлттэй ажиллаж эхлэх хэрэгтэй болдог. Тамхины цэг байгуулах нь татвараас илүү үр дүнтэй.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/23
АРХИ ТАМХИНЫ ТАТВАРЫГ МАШ ӨНДӨР БОЛГОЖ ЭМД САН РУУ ХИЙ
3 | 1 Хариулах
Зочин [192.82.64.133] 2025/4/23
юун тэглэх вэ нэмэх ёстой
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/23
Бүгдээрээ үхэцгээ.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.170] 2025/4/23
Өөр хийх ажилгүй юм байхдаа
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.10] 2025/4/23
Архины үнэ нэмэгдэх ёстой, хэт хямд байна.Архидан согтуурах шалтгаан болж байгаа.
4 | 1 Хариулах
Зочин [103.168.34.201] 2025/4/23
Tamhi zuvhun 50 aas deesh aimshgiin tsaraitai eregteichuud l tatdag gej bodood yavaad baisan chin zaluus bas tataad bhiimaa sonin zavaan haragddag.
2 | 1 Хариулах
Зочин [23.106.249.34] 2025/4/23
Энэ яригдаад байгаа Евроазийн гэрээ Монголд ямар ч ашиггүй юм байна. Тамхи гэх мэт өвчин л нэмэгдүүлнэ. Ж.Энхбаяр гишүүний лоббидоод байгаа Евроазийн гэрээ бол өөрт нь ашигтай юм л авчирна. Мань хүний мөнгө тамхины бизнест эргэлдэг байгаа учраас л Евроазийн холбоонд Монголыг элсүүлж өөрийн тамхиа татваргүй оруулж ирэхгээд байгаа юм штээ
1 | 3 Хариулах
Зочин [122.201.31.253] 2025/4/23
Энэ хужаа авгай Эрээнд үйлдвэрлэсэн хулхи тамхиа л хамгаалж байна.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.220] 2025/4/23
ЗӨВШҮҮ ЕР НЬ БОЛХГҮЙ БАЙГАА ЮМЫГ ТАТВАРААР Л ХӨШҮҮРЭГДЭЖ ШИЙДДЭГ ХААГААД ХОРИОД ЭХЭЛВЭЛ БҮР ГААРДАГ ЭДДЭЭ ЭЗ Т ЭРГЭЛДЭЖ БАЙГАА БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ГЭДЭГ ЮМ ЧИНЬ
1 | 1 Хариулах
Зочин [202.21.104.2] 2025/4/23
Gants daichin gantsdahgui shuu demjij bn
0 | 1 Хариулах
Irgen [202.126.90.187] 2025/4/23
Mash zuv.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.183.170] 2025/4/23
Энэ балбигар авгай юу гуцаад байнаа
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.81] 2025/4/23
Юун элий зүйрлэл яриад байгаа авгай вэ
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.234] 2025/4/23
УИХ-ын гишүүд тамхи архины татварыг бууруулах гэрээ байгуулбал иргэдийнхээ эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг дээ. Ахрай тэгж тэнэгтэхгүй байлгүй дээ. Энэ Засгийн газар гэж ийм нэрээ байгуулахаар оруулж ирдэг яачихсан дампуу газар вэ.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.81] 2025/4/23
Ангууч салбадайг тархиараа цемент саваад ойчиж байхад хар залуу л туслахаар ухасхийсэн
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.120] 2025/4/23
Эртхэн үхэж байсан амар юм биш үү. Тэтгэвэрт гарч ад үзэгдэж өлмөн амьдарч байхаар. Угаасаа татвар, хорио, торгууль, ялгаварлал, эрх хумигдаж эрт үхүүлэх аргаа нэмээд байгаа. Манжийн үе шиг өртэй, дундаж наслалт бага, хамжлага ардууд л болох нь дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.235] 2025/4/23
communism iin ued tegj bodoj mash ih hemjeenii elegnii b,c taraasan baih. odoo mongolchuud delhiid 1t, 2t ywdag egypt ees 3 dahin ih uwchlultei baidag n bodlogo l baih.
0 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/23
Дэмжиж бна. Би өөрөө татдаг ч гэсэн гудамжаар баахан тамхины иш байдгыг харахаар дургүй хүрдэг, бид нар тамхиа ч цэвэрхэн татаж чадахгүй, архиа ч шингээж чадахгүй бна. Тэр эрүүл мэнд ч одоо дүүрсэн хэрэг, хамгийн гол нь хүүхэд залуучуудаас л хол байлгах хэрэгтэй.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.160.50] 2025/4/23
баахан архи тамхи л орж ирнэ шүүдээ. үнэндээ энэ гэрээ нэртэй оросын хэнч авдаг хогийг шахах л хэлэлцээр шүүдээ.
1 | 1 Хариулах