Уншиж байна ...

Жи Эс Би Капитал ББСБ олон нийтэд нээлттэй хүрээнд ХБҮЦ гаргаж 25.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 7 цаг 59 минут
Сурталчилгаа

"Жи Эс Би Капитал ББСБ" ХХК-ийн охин компани болох “Жи Эс Би Актив ТЗК” ХХК нь олон нийтэд нээлттэй хүрээнд "ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС" (ХБҮЦ) гарган зах зээлээс 25.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. Тус компанийн андеррайтераар "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК ажиллаж байна.

Үүсгэн байгуулагч болох “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь Монголын томоохон групп компаниудын нэг болох “Шунхлай Холдинг” ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар 2010 онд үүсгэн байгуулагдаж байсан ба Швейцарын “Enabling Qapital” сангаас Монгол Улсад анхны олон улсын санхүүжилтийн эх үүсвэрийг босгож байсан Монголын томоохон банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл юм. Мөн тус компани нь 2020 онд Олон улсын MicroFinanza Rating S.R.L. агентлагаас хамгийн өндөр буюу “BBB” үнэлгээг авсан байна.

“Жи Эс Би Актив ТЗК” ХХК нь 24 сарын хугацаатай, жилийн 18.0% хүүтэй, нэгж бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй, 250,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож байгаа ба олон нийтээс 25.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна.

Энэхүү ХБҮЦ нь хувийн хэвшлээ дэмжих зорилгоор “Улаанбаатар Үнэт Цаасны бирж”-ээр дамжин нээлттэй арилжаалагдах ба уг үнэт цаасны арилжаанд хүн бүр оролцох боломжтой төдийгүй, хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл бага, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн юм.  
зураг
 

ХБҮЦ-ны давуу талууд:

  • СЗХ-ны хатуу хяналт шалгалтын дараа зөвшөөрөл гардаг бүтээгдэхүүн учир зах зээлийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа үед тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд дундаас эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахаар бүтэцжүүлсэн үнэт цаас нь ХБҮЦ байдаг. Охин компани болох “Жи Эс Би Актив ТЗК” ХХК нь зөвхөн энэхүү 25.0 тэрбум төгрөгийн  ХБҮЦ гаргах зориулалтаар үүсгэн байгуулагдаж, 29.3 тэрбум төгрөгийн зээлийн багцыг өөрийн тайлан баланстаа шилжүүлэн авч, энэхүү зээлийн багцаар баталгаажсан үнэт цаас гаргаж байгаа юм.
  • ХБҮЦ нь 100% хэвийн төлөлттэй, холбогдох хууль, журам болон нэмэлтээр санхүүгийн 31, хуулийн 11 шалгуур үзүүлэлтийг хангасан автомашины зээлийн хөрөнгөөр баталгаажсан ба хөрөнгийн багц дахь зээлийн хөрөнгө нь хугацаа хэтэрсэн, шалгуур үзүүлэлт хангахгүй болсон тохиолдолд шууд хэвийн, шаардлага хангасан зээлээр хөрөнгийг солих хатуу нөхцөлтэй. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд зээлийн багцыг нэмэгдүүлэх, хэсэгчлэн болон бүхэлд нь “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д буцаан худалдах нөхцөлүүдтэй болно.
  • Жи Эс Би ХБҮЦ-ны хүүгийн хувь хэмжээ 18.0% байгаа нь 2 жилийн хугацаатай шинээр татсан хадгаламжийн дундаж хүүтэй харьцуулахад ойролцоогоор 5.5 нэгж хувиар өндөр байна.
  • Банкны хадгаламжийн хүүгийн орлогоос 10% татвар суутгадаг бол нээлттэй ХБҮЦ-ны хүүгийн татвар нь 5% байдаг төдийгүй улирал тутам хүү олгодог. Түүнчлэн хоёрдогч зах зээлд арилжаалах замаар хуримтлагдсан хүүгээ хадгалах боломжтой.
  • ХБҮЦ худалдан авсан үндсэн төлбөр буюу нийт хөрөнгө оруулсан мөнгөний 25% нь хагас жил тутамдаа эргэн төлөгдөх нөхцөлтэй учраас үндсэн төлбөр болон хүүгийн орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийх замаар жилийн өгөөжийн түвшнийг нэмэгдүүлэх боломжтой.
  • ХБҮЦ-ны хүүгийн болон үндсэн төлбөр нь тэргүүн ээлжид буюу Үнэт цаас гаргагчийн төлөх бусад төлбөрүүдээс хамгийн эхэнд төлөгдөхөөр зохицуулагдсан нь эрсдэлийн түвшнийг буруулж байгаа юм.

ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:

  • Нэгж үнэ: 100,000 төгрөг
  • Хугацаа: 24 сар
  • Хүү: 18.0%
  • Хүү төлөгдөх хэлбэр: Улирал тутам
  • Үндсэн төлбөр төлөгдөх хэлбэр: Хагас жил тутам
  • Хүүгийн орлогын татвар 5%

Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа: 2025 оны 3-р сарын 26-ны өдрөөс 4-р сарын 1 хүртэл ажлын 5 хоног явагдах ба хаалтын өдрөөс өмнө захиалга 100% биелсэн үед хаагдах тул хөрөнгө оруулагч та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөх бол доорх холбоосоор Ти Ди Би Секьюритис Үнэт цаасны компанитай холбогдоно уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл та 7010-0261, 8008-8706, 8008-8704 дугаарын утсаар хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдох боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.