ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/05-НД НИЙТЛЭГДСЭН
2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт өнөөдөр эхэлж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ) өнөөдөр 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх гэж байна.
Өнөөдөр мөн 13:00-14:20 цагт түүх, 16:30-17:50 цагт англи хэлний хичээлийн шалгалт болно.
Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зун зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой байдаг.
Шалгалтын байранд ирэхдээ бүрдүүлсэн байх баримт бичгүүд:
- Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
- Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
