ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сурроныг 18 нас, скүүтерийг 16 нас хүрсэн хүн унах эрхтэй болдог зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ярилцаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дээрх төрлийн тээврийн хэрэгслийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулах болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг санал дүгнэлтийг гаргаад байна.

2023 онд суррон, скүүтер төрлийн тээврийн хэрэгсэл холбогдсон 60 (скүүтер 28, суррон 32) осол бүртгэгдсэн бол 2024 оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуй, скүүтер, сурронтой холбоотой 241 зам тээврийн осол бүртгэгдсэний 229 буюу 95 хувь нь нийслэлд гарсан байна. Суррон болон скүүтер, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтжээ.

Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх, түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлээс өсвөр насны хүүхэд, залуучууд, иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ, цахилгаан скүүтер, суррон дугуйн худалдаа, түрээслүүлэгч байгууллагын төлөөлөл болон Ажлын хэсгийн гишүүд оролцов.

Н.Мягмар: Ажлын хэсэг болон хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг Засгийн газарт ойрын хугацаанд тавина

Ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмараас дараах тодруулгыг авлаа.

-Ажлын хэсгээс ямар санал гаргаж, хэлэлцүүлж байгаа вэ?

-Скүүтер нь мопедын төрөлд, суррон нь илүү хурдтай, өөрт болон бусдад учруулах хохирол нь өндөр учраас мотоциклийн төрөлд орно гэдэг байр суурийг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байна.

-Энэ төрлийн техникийг импортоор оруулж ирэх тоон дээр хязгаар тавих боломжтой юу?

-Импортоор оруулж ирж байгаа тоонд хязгаарлалт тавина гэхээсээ илүү стандартыг нь дээшлүүлэх нь зөв гэж Ажлын хэсэг үзэж байгаа. Энэхүү стандартыг холбогдох байгууллагууд хангуулж, тухайлбал, Авто тээврийн үндэсний төв зөвшөөрөл өгдөг байх ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хамгаалах хэрэгсэл, дохио, сигналтай гэдэг ч юм уу. Ингээд гаднаас оруулж ирэхдээ энэ бүх шаардлагыг хангасан техникийг оруулж ирнэ гэдэг стандарт тогтоох юм.

-Насны хувьд хязгаарлах уу?

-Хэрэв сурроныг мотоциклийн төрөлд оруулж батлах юм бол 18 нас хүрсэн хүн л унахыг зөвшөөрнө. Скүүтерийг мопедын төрөлд оруулах юм бол 16 нас хүртэл хүн унах боломжтой. Ингэхдээ хамгаалах хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрмийн дагуу явах ёстой гэдэг шаардлага тавина. Гэхдээ энэ бол саналын түвшинд явж байна.

Ерөнхийдөө Ажлын хэсгийн санал гарсан. Зам, тээврийн яамны дэргэдэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлээд Засгийн газарт энэ асуудлыг ойрын хугацаанд тавина.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [212.103.60.36] 2024/9/6
Асуулт байхгүй, шууд л хориглох хэрэгтэй. Хүн болгон аваад ундагүй үнэтэй унаа. Зөвхөн баячуудын хүүхдүүд унадаг.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.19] 2024/9/6
хариуцлагыг нь тодорхой болгоо тэхгүй бол хуульгүй юм шиг дураараа хурдтай явж хүн гэмтээж бна
2 | 0 Хариулах
Зочин [103.41.93.144] 2024/9/6
хамгаалалтын дуулга заавал скүүтер ч тэр
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.217] 2024/9/6
Явган хүний замаар суррон, дугуй, мопедтой залуус их явж бнаа
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.80] 2024/9/6
Явган хүний зам гэж байхгүй болоод удаж байна аа.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.90] 2024/9/5
Хэрэгжүүлэх механизм байхгүй цаасан дээрх хоосон дүрэм журам ч байхгүйтэй л ижил дээ
1 | 0 Хариулах
И [103.168.34.177] 2024/9/5
Аль алий нь замын хөдөлгөөний дүрэм мэддэг хүн нь л унадаг баймаар юм. ЗХД ийн мэдлэггүй бол ер нь аюултай. ЗХ- ИЙ АЮУЛЫГ ОЙЛГОХГҮЙ
2 | 0 Хариулах
[103.57.95.222] 2024/9/5
https://www.swinton.co.uk/spotlight/motorbiking/licence-types
0 | 0 Хариулах
[103.57.95.222] 2024/9/5
Guide to licence types
0 | 0 Хариулах
watch?v=eyfga1SIthU [103.57.95.222] 2024/9/5
5 Minutes Ago: All Migrants Begin Running Away: Finally ...
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.144] 2024/9/5
surron гэх нэршилдээ бус, техник үзүүлэлт, ватт болон хурдыг үндэслэн ангилах ёстой. Цахилгаан дугуй мөртлөө хурд хүчтэй нь ч байна, за мопед гэж юувэ, скүүтэр гэж юу вэ гэдгээ сайн ялгаж тодорхой болгоорой доо МАНгаруудаа
2 | 0 Хариулах
[103.57.95.222] 2024/9/5
suron bol pit bike angilald ornodoo
0 | 0 Хариулах
💩 [103.57.95.222] 2024/9/5
gehdee baruund A-gaas gadna A1 gej 50cc motortoi teeveriin heregseliin unemleh gej baigaa,
0 | 0 Хариулах
иргэн [66.181.186.198] 2024/9/5
Аль аль 18-нас болгоод, асуудал гарвал -хариуцлага үүрэх ёс зүйн зарчимтай байх нь зөв болов уу!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.47] 2024/9/5
Дугуйн зам, явган хүний замаар суррон, мопед, зарим нь бүүр мотоциклтой явж байна. Энийгээ цэгцлээчээ.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.187] 2024/9/5
ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ. ЯВАХ ЗАМ НЬ БАС ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЯВДАГ АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛ. АВТОЗАМ ДЭЭР МОТОЦИКЛЬ ШИГ ДҮРЭМТЭЙ ЯВАХ ЁСТОЙ. ДҮРЭМ МЭДЭХГҮЙ ТОЛЬ Ч БАЙХГҮЙ ЮМ УНАЧААД ШАХУУЛЖ МӨРГҮҮЛЭЭД БАЙНА.
5 | 0 Хариулах
Зочин [185.220.101.82] 2024/9/5
Унаж үзсэн 250сс мотоциклээс ялгаагүй эд л байналээшд хүчээрээ. A ангилал болгоод 18аас дээш насныханд болгосон нь зүгээрдээ. Ер нь бол энэ хот, хот шиг болмоор байвал их тойруугаас дотогш хөдөлгөөн хаагаад автобус л ордог болгох хэрэгтэй
3 | 0 Хариулах
хүнд пиво зардаг [202.131.232.158] 2024/9/5
хамтлаг дуучдын тоглолт дээр тасалбар л авсан бол насанд хүрээгүй хүнд пиво зардаг. Ресторан баар шиг хянадаггүй. Тэгэхээр хэрэглээ бол хэдэн наснаас ч байх боломжтой. Гарч ирээд Surron унаж яваад асуудал тарина.
0 | 0 Хариулах
хүн гэмтээвэл ямар хариуцлага хүлээх [202.131.232.158] 2024/9/5
Surron согтуу унаж байгаад хүн гэмтээвэл ямар хариуцлага хүлээх вэ. Иймд 18 нас байх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.47] 2024/9/5
Мотоцикл шиг улсын дугаар авдаг болгохгүй бол хэн унаж яваа нь мэдэгдэхгүй, хариуцлага гэж огт алга.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.19] 2024/9/6
тийм шүү мөргөчихөөд зүгээр л байна ш дээ гээд яваад өглөө
0 | 0 Хариулах
цагдаа шалгах уу. [202.131.232.158] 2024/9/5
60 км цаг хүрэхгүй явж байгаа сурроныг цагдаа шалгах уу. Машин байсан бол шууд шалгана.
0 | 1 Хариулах
согтуу оролцоод баригдвал яах вэ [202.131.232.158] 2024/9/5
60 км цаг хүрдэг техник унаад автомашины замын хөдөлгөөнд согтуу оролцоод баригдвал яах вэ. Мотоциклтой ижил үзэж цагдаа зогсоож үнэртүүлэх үү? Машин байсан бол жолооч нь эрх хасуулна, ачигдана. Тэгэхээр согтуу суррон унаад явбал цагдаа шалгах уу. шалгахгүй юу?
1 | 0 Хариулах
surron хурд авалт 60км [202.131.232.158] 2024/9/5
surron хурд авалт 60км гэдэг чинь УБ замын хөдөлгөөнд машины дээд хязгаар. Ийм л хурдан. Тэгэхэээр овор хэмжээ л ярьдаггүй юм бол машинтай явган замаар яваад байгаагаас ялгаагүй гэсэн үг юм.
2 | 0 Хариулах
иргэн [124.158.124.144] 2024/9/5
Заавал хамгаалалтын малгай, каск өмсүүлдэг байх зохицуулалттай байхгүй бол залуучууд ихэнх нь толгой нүцгэн явах юм!
1 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/9/5
МОНГОЛД ЯМАР Ч ХЯНАХ БОЛОМЖГҮЙ ШДЭЭ. ИЙМ ХУУЛЬ ЮМУУ ДҮРЭМ БАТЛАГДЛАА ГЭХЭД ХЭРЭГЖИХГҮЙ, ХЯНАЛТГҮЙ БАЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ЗҮГЭЭР Л ЦААСАН ДЭЭР ҮЛДЭНЭ.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/9/5
БАТЛАГДЧИХВАЛ ЯДАЖ ҮХЭЭД ӨӨРСДИЙНХ НЬ ХОХЬ БОЛООД ДУУСАГ, ХҮНД ДАВХАР ГАЙ БОЛОХГҮЙ
2 | 0 Хариулах
💩 [66.181.185.124] 2024/9/5
TEGEED HUN HUUHED MURGUUD ALAVAL YAAH YUM BE???
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/9/6
ЯАХАВДЭЭ ТЭГЭЭД ОДОО НААДХЫГ ЧИНЬ ЗОХИЦУУЛАХГҮЙ Л БАЙШДЭЭ, МӨРГӨӨД АЛААД Л БАЙШДЭЭ
0 | 0
Зочин [202.21.115.3] 2024/9/5
1. Моторын хүчин чадлаар нь зааз мөн зааглаж өгдөг. 150сс бензин мотор нь дунджаар 20 орчим морины хүчтэй байдаг = 15kw. Иймээс 10кв аас өндөр чадалтай цахилгаан тээврийн хэрэгслийг МОТОЦИКЛтой дүйцүүлж болноо. Тавцан скүүтэр ээр машин замаар зорчихийг олон улс зөвшөөрдөггүй - унадаг дугуйтай дүйцүүлж машин замаас гадуур хэрэглэхийг зөвшөөрдөг
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.140] 2024/9/5
Нийтийн тээврийг тултал хөгжүүллээ гээд түгжрэл буурсан нэг ч орон байдаггүй юм лаллар минь . Автобус бол хаа ч газрын ядуусын улныхны унаа пиззда минь. Хэн шахцалдаж өмхий үнэр,бусдын амьдрал хов живийг сонсох гэж суух уу пизздакууд аа. Харин түгжрээд ч болтугай машиндаа эрх чөлөөтэй явсан нь дээр гөлөг минь. Ямар хүмүүс автобусанд сууж байгааг гараад нэг харчихаад амьдралтай юм хуцаарай цэмцгэнсэн шээс минь
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.140] 2024/9/5
Шууд хорь л пиззда. Бусад улсууд хориод бна лалларууд аа
2 | 0 Хариулах
Жамаа [202.179.8.118] 2024/9/5
Мопед сурон скүүтер электрон дугуй бүгд 16 наснаас эхлэн унадаг болох хэрэгтэй.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.184.154] 2024/9/5
Замын голоор хойд дугуйн дээрээ босоод давхилдаад бга цахилгаан дугуйтай хүүхдүүдийг зохицуулсан нь дээр бхаа
3 | 0 Хариулах
Зочин [202.21.127.162] 2024/9/5
SUR-RON-ыг адилхан А шаарддаг болгоо өөр яриад байх юмгүй.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2024/9/5
Жолооч болох хүсэлтэй хүмүүсийг 15 наснаас нь 18 нас хүртэл нь жолооны дадлагад явуулж ухамсартай туршлагатай хариуцлагатай жолооч болгон бэлтгэдэг болгомоор байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/9/5
Зөв. Арайл замбараагүй байна
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/5
Эхлээд наад дугуйнуудаа бүгдийг нь төрөл төрлөөр нь тодорхойлж өг. Дараа нь тодорхойлсон төрөл бүртээ жолоодох насыг нь заа. Дараа нь сургалтанд сууж эрх заавал авах ёстой гэж заа. Миний бодлоор 16 нас арай хөгшдөж байна. Скүүтэр 16 гэвэл бага насны хүүхдүүд скүүтэр унахаа болих уу? Тиймээс эхлээд бүх дугуйгаа ангилж төрөлжүүл. Тэгээд хаана унах ямар замаар унахыг нь зааж дүрэм сургалтандаа оруул. Жошээ нь олон нийтийн амралтын газар хоолны ТҮЦ ажиллуулдаг залуу явган хүний зам дээр том цахилгаан дугуй унаад дайрчих гээд явдгийг буруу гэж бодож байна. тэнд ажилладаг тул байнга унана байнга дараа болно. Дуугүй болохоор тэнд унаад явж болно гэж бодсон байх. Эсвэл 13-4 насныхан дуутай жижиг мотоцикл шиг дугуй унаад чарлуулаад явдаг эм, эргүй унадаг. Явган хүний зам дээр. Уг нь хүүхдүүд арай соёлтой , хөдөлгөөн ихтэй хэсгээс дайжиж явж буй ч дуу нь чарлаад амардаг газар хэцүү. Эцэст нь наад бүлэгтээ зориулж зам төлөвлөж стандарджууулах нь зөв байх.
2 | 1 Хариулах
зочин [66.181.178.98] 2024/9/5
хүний амь нас эрүүл мэндэд халдаж байгаа монгол ардчилал.
1 | 0 Хариулах