ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

У.Баатар: Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц ашиглалтад ороход бэлэн болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын авто замын асфальт хучилтын ажил үргэлжилж буй.

Тус нүхэн гарц нь таван метрийн өндөртэй, ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламжтай болж байгаагаараа онцлог аж. Нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр бөгөөд хоёр түвшний огтлолцолтой байна.

Нүхэн гарцын бүтцийн тухай Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатар "Улаанбаатар хотод дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц байгуулах бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Эдгээрээс Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц ашиглалтад ороход бэлэн болж байна.

Энэ удаагийн нүхэн гарцыг 11 метрийн гүнээс өндөр чадалтай, автоматаар ажилладаг гурван насосоор тоноглосон. Насосууд ээлжилж ажиллан үер усны эрсдэлээс хамгаалах юм. Өөрөөр хэлбэл төмөр зам доогуурх нүхэн гарц усанд автахгүй байх шийдэл. Нэг насос нь цагт 1,400 куб.метр ус шавхах хүчин чадалтай. Гадаргуугийн уснаас гадна гүний усыг зайлуулах чадалтай. Энэхүү гурван насос бүхий үерийн нүхэн гарц нь 7-8 гүнд байгаа учир насосын усгүй байлгана.

Насосын шавхсан усыг 600 метрийн далд хоолойгоор явуулж нэг км орчимд байрлах үерийн сувагт нийлүүлэхээр холбож байгаа. Замаас гадна инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд хийгдэж цэвэр усны шугамыг хонгилын системд оруулсан. Ингэснээр засвар хийх үед зам сэтлэхгүй болж байгаа юм. 

1970-аад оны үед хийгдсэн, мэдээллийн санд бүртгэгдээгүй, ашиглалттай шугамууд гарч ирж байна. Төмөр замын хоёр эгнээ замыг хаахгүйгээр түр гүүрэн байгууламж хийж байж, нүхэн гарцыг байгуулж байгаа билээ. 

Төмөр зам доогуурх дөрвөн нүхэн гарцаас гурвыг нь энэ онд ашиглалтад оруулна. Ирэх жил нэг байршлын нүхэн гарцыг барина. Бүх байгууламж усны насос станцтай байна" гэж мэдээллээ.

Хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар болсон билээ.

Эдгээрээс БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр замын доогуур нүхэн гарц барих ажлыг 2023 оны наймдугаар сард эхлүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.212] 2024/8/31
Wow ymr mundag yum be.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.213] 2024/8/29
Сонго уйлаас өмнө ашиглатанд гээд таг болсон доо!!!
0 | 0 Хариулах
7363664 [202.126.91.156] 2024/8/29
Buten jil hiij bnshdee arai2
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.211] 2024/8/29
6-р сарын 1-нд ашиглалтанд орно гэсэн Яармагийн шинэ гүүр юу болов оо? 9 сарын 1 боллоо, 3 сар өнгөрлөө таг шүү
2 | 0 Хариулах
Зочин [12.75.46.78] 2024/8/29
Нэг муу нүхэн гарц дээр ингэж ухнатаж байгаа нянгарууд Богд уулыг нүхлэнэ гэвэл 100 жил….🤪🤪🤪🤪🤪
2 | 0 Хариулах
Зочин. [202.126.91.150] 2024/8/29
Хамгийн зөв бүтээн байгуулалт.
0 | 0 Хариулах
Зочин [203.23.199.2] 2024/8/29
Иймэрхүү ажлуудаа одоо кэтдуудаар бариулж баймаар юм бараг өдөрт нь хийх байх. Нэрэлхээд нэрээ идэх биш
1 | 0 Хариулах
Гонгор [202.126.90.196] 2024/8/29
Энэ гарцыг уг нь 8н сарын 1нд ашиглалтанд оруулна гэсэн одоо ондоо багтаах болжээ. Ийм удаашралтай байхад дараа оны эхээр л орох байхдаа бараг. Одоо бүр хүн явах аргагүй болсон шүү
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.43] 2024/8/29
Урааа.монгол метротой боллоо
3 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/8/29
САЙН БАЙНА. ГЭХДЭЭ 3-ЫГ ЭНЭ ЖИЛ АШИГЛАЛТАНД ОРУУЛНА ГЭЖ ХУДЛАА Л БАЙХ. ӨӨР БАЙРШИЛД БАРИЛГЫН АЖИЛ ОГТ ЯВАГДАХГҮЙ БАЙГАА САНАГДАХ ЮМ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.172] 2024/8/29
Няамбаатар дарга ч мундаг бн шүү монголдоо бараг л метро барьж байна маш хурдан
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.92] 2024/8/29
Бөх Сумьяа эхлүүлээгүй юм уу.
1 | 0 Хариулах
Зочин [12.75.46.78] 2024/8/29
Сумка Туул голыг сувагчилж ухаад баахан боолт хийж усан замын тээвэр хөгжүүлнэ гээд байлуу яалаа…?
0 | 0 Хариулах
wtf [202.126.89.212] 2024/8/29
hurdhan shig naadahaa ashiglaltand oruulj uz
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.14] 2024/8/29
4 нүхэн гарцаас 3 нь энэ онд дуусгана эдр Ганцхан энэ дуусвал их юм Бусад ньажил нь огт эхлээгүйшдээ
5 | 1 Хариулах
Зочин [66.181.190.150] 2024/8/29
Ийм нүхэн гарцыг мөн Алтай хотхоноос төмөр зам доогуур Нарны зам руу Барсаар өнгөрүүлэн хиймээр байна. Нарны гүүрний баруун талаар нөгөө явган хүний төмөр гүүр хавиар гэсэн үг. Тэгвэл Алтай хотхоныхон хотын төв рүү явахдаа гүүр лүү орох гэж түгжрэл үүсгэхгүй төмөр зам доогуураа гараад явчина, Механикийн сургуулийн уулзвар ч хөнгрөөд явчина
5 | 0 Хариулах
Зочин [139.5.219.155] 2024/8/29
ТЭЦ -4 урд замыг нэг талдаа 2 эгнээ болгохгүй бол Яармагийн гүүр даваад бөөн түгжрэл үүснэ
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.137] 2024/8/29
ТЭЦ 4 -ИЙН УРД ЗАМЫГ ЗАРААД ИДЧИХЭЭ БАЙЛГҮЙДЭЭ
2 | 0 Хариулах
obama [202.131.248.198] 2024/8/29
ODOO IX SURGUULIUDIG XOTOOS GARGAA
2 | 1 Хариулах
Зочин [66.181.187.14] 2024/8/29
Тгхээр яахав малаа Атобусаар явдаг оюутнууд
0 | 3 Хариулах